Ээжийн охин: Удам дамжсан шинэ үеийн моделиуд

Ээжүүдийнхээ амжилтыг давтах шинэ үеийн моделиуд

Супермодель ээжтэй байна гэдэг амжилтанд хүрэх баталгаа биш ч зарим цөөн тохиолдолд генийн сугалаа хожсон моделиуд яг л ээжийнхээ адил загварын тайзыг байлдан дагуулахаар төрсөн байдаг.

Одоо цагийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчөөр тодроод буй Кайя Гербер л гэхэд энэ улиралд нийт 18 шоунд оролцож, Chanel ордны шоуг нээн алхаж, үүний хажуугаар мөн Miu Miu ба Marc Jacobs брэндүүдийн сурталчилгаанд тоглосон гээд үзэсгэлэнт ээж Синди Кроуфордын амжилтыг хол давах шинжтэй байна. Мөн 1990-ээд оны алдарт супермоделиуд Кристи Бринкли ба Ким Бейсингерийн охид яг л ээжүүдийгээ хуулбарласан мэт өвөрмөц төрхтэй төрсөн нь тэднийг шинээр гарч ирж буй шилдэг моделиудаар тодроход нөлөөлжээ. Ингээд дээрх зургийн цомгоос супермодель ээжтэй шинэ мянганы залуу загвар өмсөгчидтэй танилцана уу.

Buro.Mongolia

2018-04-11, 16:00