Ralph Lauren өөрийн таних тэмдэг болсон загваруудаас бүрдэх Icons цуглуулга гаргана

Сонгодог

Icons цуглуулгад дизайнерын гоо зүйн мэдрэмжийг тусгах, улирал хамаарахгүй, мөнхийн сонгодог 40 загвар багтах бөгөөд бүх загварууд брэндийн дэлгүүрүүдэд байнга борлуулагдана

Саяхан Ralph Lauren брэнд шинэ хувцасны цуврал гаргах болсноо зарлалаа. Улирлын бус Icons цуглуулгад British Warmer пальто, смокинг хослолууд, пиджакууд, сафари маягийн хүрэмнүүд, Fireman's Coat пальто, Sailor Pant брюк өмд, ноолууран нимгэн свитерүүд, даавуун цамцнууд, алдарт Ricky цүнх, морины гутал гэх зэрэг брэндийн бэлгэ тэмдэг болсон сонгодог загварууд багтана. Улирлаас үл хамаарч брэндийн албан ёсны дэлгүүрүүдэд байнга худалдаалагдах эдгээр хувцаснуудын загвар огт өөрчлөгдөхгүй, харин өнгөний сонголт нь хувьсаж байх гэнэ.

Шинэ цуглуулгын сурталчилгааг зурагчин Стивен Майзел хариуцсан бөгөөд зураг авалтанд нийт найман загвар өмсөгч оролцсон байна.

Buro.Mongolia

2016-10-24, 13:00

  • Зураг: