Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна
Blackpink хамтлагийн дуучин Жисү дэлхийн хамгийн алдартай брэндүүд болох Dior, Cartier, Tommy Hilfiger, Dyson болон Alo Yoga-н албан ёсны нүүр царайгаар ажиллаж байна. Түүний ялдам дүр төрх, дэгжин хувцаслалт нь эдгээр таван брэндийн үнэт зүйлсийг илэрхийлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа юм. Дуучин бүсгүйн нарийн мэдрэмжтэй стилистик сонголтууд нь олон улсын хэрэглэгчдийн сэтгэлийг эзэмдсээр үүнийгээ даган тус брэндүүдийн борлуулалт ч мөн өссөн байх нь гарцаагүй. Хувцас, үнэт эдлэл, технологи гээд ямар ч чиглэлд Жисү өөрийн өвөрмөц өнгө аясыг брэндийн онцлогтой холбож, тодруулан харуулж чаддаг нь илт билээ.
Түүний эмэгтэйлэг энхрий төрх Dior-ын тансаг, сонгодог хэв маягийг илүү орчин үеийн өнгө аястай болгож “Dior-ын гүнж” хэмээх нэрийг хүртжээ.
Францын алдарт үнэт эдлэлийн брэнд Cartier түүнийг элч төлөөлөгчөөр сонгосон нь мөн л учиртай. Жисүгийн биеэ авч яваа байдал, гоо зүй нь Cartier-ын мөнхийн үнэ цэнтэй яг тохирох ажээ.
2024 онд Жисү Tommy Hilfiger-ийн элчээр томилогдож, Америк хэв маягийг Азийн соёлтой нэгтгэх гүүр нь болон гялалзаж байна.
Гоо сайхан ба технологийн огтлолцолд Жисү Dyson брэндийн нүүр царай болж, үс арчилгааны дэвшилтэт төхөөрөмжүүд болох Airwrap болон Supersonic-ийн реклам, сурталчилгааны ажилд онцгой амжилттай оролцжээ. Тэрээр мөн л тус брэндийн олон улсын нүүр царай юм.
Амьдралын идэвхтэй, тэнцвэртэй хэв маягийг дэмжигч Alo Yoga брэнд Жисүтэй хамтран ажиллах болсноор, залуучуудад эрүүл амьдралын хэв маягийг санал болгоод зогсохгүй олон мянган хүнд эрч хүч, урам өгч буй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт