Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид

Кара Делевинь, София Коппола, Фаррелл Уильямс болон бусад

Өчигдөр Парис хотноо Chanel намар-өвөл, 2017 цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Карл Лагерфельд энэ удаад Grand Palais ордныг сансрын станц болгон хувиргажээ. Загварын шоуны төгсгөлд Chanel брэндийн логотой, яг л жинхэнэ мэт пуужинг хөөргөсөн юм.

Chanel загварын ордны шинэ цуглуулга Пьер Карден, Андре Курреж нарын 1960-аад оны сансрын сэдэвтэй дизайныг санагдуулам ретрофутуризмаас иш татсан нь илт мэдрэгдэж байлаа. Цуглуулгад гялалзсан мөнгөлөг чимэглэлээр бүрхсэн түрийтэй гутал, сансрын нисгэгчийн хаваастай хослолууд, "Barbarella" кинонд гардаг шиг даашинзууд, метал нөмрөгүүд багтсан юм. Загвар өмсөгчдийн үсийг Брижит Бардогийн алдарт "босгосон" засалтаар засчээ.

Chanel-ын загварын шоунд Ванесса Паради, София Коппола, Фаррелл Уильямс, Кара Делевинь, Рита Ора, Лили-Роуз Депп болон бусад зочид хүрэлцэн ирсэн байна.

Ванесса Паради, София Коппола
Фаррелл Уильямс, Кара Делевинь
Рита Ора, Лили-Роуз Депп
Лотти Мосс, Аями Накадзё & Нана Комацу
Селин Саллетт, Фиби Тонкин
Клотильда Эсме, Каролин де Мегрэ & Инес де ля Фрессанж
Амандла Стенберг, Лили Аллен
Фаррелл Уильямс, Кара Делевинь & Лили-Роуз Депп
Бай Байхэ, Future
Матильда Варнье, Жоанна Стайн Бирман
Алессандра Мастронарди, Дениз Гамзе Эргювен
Ирен Ким, Лили Тайб

Buro.Mongolia

2017-03-09, 10:00

  • Зураг: