Хайх

Бюро 24/7 тойм: Chanel, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Chanel, намар-өвөл 2017

Сансар луу хийсэн аялал

Text: Buro.Mongolia


Зураг:

Карл Лагерфельд намар-өвөл 2017 улирлын загварын шоуг ирээдүй руу хийсэн аялал болгон хувиргалаа. Дизайнер хүрэлцэн ирсэн зочдыг ретро-футуристик маягийн загваруудаар гайхшруулахаас гадна, мөн шоуны эцэст аварга том хэмжээтэй пуужин хөөргөж, жинхэнэ шуугиан тарьлаа.

Пьер Карден ба Андре Курреж нарын 1960-аад оны алдарт бүтээлүүдэд ажиглагддаг байсан space-age чиглэлийн элементүүд шинэ цуглуулгыг тодорхойллоо. Мөнгөлөг саагаар бүрхэгдсэн түрийтэй гутал, сансрын нисгэгчийн хаваастай өмсгөл, төмөрлөг материалаар хийгдсэн даашинз ба нөмрөг зэрэг нь тун сонирхолтой харагдаж байлаа.

Гэхдээ мэдээж хэрэг Карл Лагерфельд ямар ч сэдвийг онцолсон бай үргэлж франц хэв маягийг цуглуулгадаа шингээдэг уламжлалтай. Тэр энэ удаад Брижит Бардогийн алдарт үс засалтыг эргэн дурсахаар шийдэж, загвар өмсөгчдийг толгойн аксесуараар чимэглэж, арагш самнасан хөвсгөр үсээр гоёсон байлаа.

Үндсэн элементүүд: Даашинз, хослол, нөмрөг, пальто ба куртка.

Үс засалт ба нүүр будалт: Брижит Бардогийн үс засалт, Твиггигийн нүүр будалт.

Үндсэн өнгөнүүд: Хар, цагаан, мөнгөлөг, хүрэн улаан.

Стилистик аргачлал: Футуристик хэв маягийг Chanel-ын сонгодог стильтэй хослуулах аргачлал.

Аксесуар: Толгойн гоёл, мотоцикльчины бээлий, од гарагсын хэлбэртэй гар цүнх.

Бүтээлч санааны эх үүсвэр: Space Age загвар, Брижит Бардо.

цааш үзэх