MTV Video Music Awards 2017 шагнал гардуулах ёслолын зочид

Кэти Перри, Lorde болон бусад

Яг одоо Калифорни мужийн Инглвуд хотод 2017 оны MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж байна. Хөгжмийн ертөнцөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан хамгийн шилдэг видео клипүүдийг шалгаруулдаг энэхүү арга хэмжээг энэ удаад дуучин Кэти Перри хөтөлсөн байгаа.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолд рэпер Кендрик Ламар "Оны шилдэг уран бүтээлч", "Оны шилдэг видео" гэх зэрэг нийт найман шагналд нэр дэвшсэн бөгөөд үүнээс түүний "HUMBLE." нэртэй видео клип одоогоор "Шилдэг хип хоп видео", "Шилдэг дүрсний эффект" гэх зэрэг нийт таван шагнал хүртээд байна.

Энэ үдэш Калифорни мужийн Инглвуд хотод хөгжмийн ертөнцийн бүхий л алдартай одууд хуран цугларчээ. Тухайлбал арга хэмжээний улаан хивсэн дээр дуучин Lorde, Деми Ловато, DJ Khaled, Ванесса Хадженс, Pink, Ники Минаж болон бусад олон уран бүтээлчид алхаж буй харагдлаа.

Та MTV Video Music Awards 2017 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид болон ялагчдын бүрэн жагсаалтыг MTV телевизийн албан ёсны вебсайтаас харна уу.

 

 

Г.Тэмүүлэн

2017-08-28, 10:00

  • Зураг: