Амар амгаланг мэдрэхүй: ASEM Restaurant & Club House
Улаанбаатарын хамгийн онцгой цэгээс хотын үзэмжийг тольдон суух боломжтой ASEM Restaurant & Club House нь амтат зоог ба тав тухыг нэгэн дор цогцлоосон, төгс орчин юм. Байгалийн цэвэр агаарт алжаалаа тайлангаа, тус ресторанд саатах бидний шалтгаан юу вэ? Үүгээр уншигчдадаа интерьер болон үйл ажиллагааных нь цар хүрээний давуу талуудыг эмхэтгэн хүргэж байна.
ХУРЛЫН ТАНХИМ
ASEM Restaurant & Club House нь зөвхөн дээд зэрэглэлийн ресторан, амралтын бүсээр хязгаарлагдахгүй. Энэ бол ажил хэргийн уулзалт хийж болох хамгийн тухтай олон талт цогц орчин юм. Амтат хоол, найрсаг үйлчилгээ зэргийг бүрэн хослуулсан тус ресторан нь бизнес уулзалт, хурал, семинар зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд зориулсан 10–30 хүний багтаамжтай хурлын танхимаар үйлчилдэг. Орчин үеийн 4K Ultra HD дэлгэц, өндөр хурдны Wi-Fi холболт зэрэг нь ямар ч хурал, ажил хэргийн уулзалтыг бүтээмж өндөртэй явуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шийдвэр гаргах, шинэ санаа сэдэхэд тохирсон тайван, бүтээлч орчныг танд санал болгож байна. Хурлын завсарлагааны үеэр амтат кофе, цай, шинэхэн зуушаар үйлчлүүлэх боломжтойгоос гадна хамт олноороо багц хоол захиалах тусгай үйлчилгээг ч мөн санал болгож буй. Цохон тэмдэглэх бас нэгэн үйлчилгээ бол хамт олноороо гольф сонирхож буй тохиолдолд анхан шатны гольфийн сургалтыг авч болох юм.
РЕСТОРАНЫ ДОТООД ЗАСАЛ
Олон улсын жишгийн дагуу гэрлийн тусгал, дотоод орон зайг зөв ашиглаж танхимын өнцөг булан бүрийг хад чулуун хавтан, төмөр гэрлийн бүрхүүл, уух зүйлсийг үйлчлүүлэгчдэд ил тод харагдуулах дарсны царс модон тавиур гээд байгалийн түүхий эдээр бүтсэн интерьерийн шийдэл нь олон хэрэглэгчдийн хувьд дурлан очих шалтгаан болсон байдаг. Мэдээж мөн архитектурын онц шийдэл бүхий 6 м шилэн цонхыг тоочих илүүц билээ.
Рестораны уур амьсгал бүхэлдээ контемпорари буюу орчин үеийн чиг хандлагатай бөгөөд модон планк болон байгалийн текстурийг түлхүү ашигласан байдал нь нэг талаараа ажил хэргийн уулзалтад ирэх зочдын ярианд хүч нэмэх орон зай болдог билээ. Гэрлийн чийдэнг зөөлөн болон хурц туяатайгаар суурилуулсан нь өдөр оройн цагт байгалийн гэрэлд танхимын орчныг уусгах зорилготой бол тавилгын хувьд минимал буюу геометрийн тэгш өнцөгтэй хар болон завсрын өнгийн сандлуудыг сонгосон нь нэг талаараа япон-скандинав хосолсон дизайны шийдэл хэмээн тайлбарлаж болох юм.
ХООЛНЫ СОНГОЛТ
Хамгийн чухал нь тус ресторан нь олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдгаараа та бидний хэзээний танил болсон газар билээ. ASEM Restaurant & Club House-н чадварлаг, мэргэжлийн баг хамт олон жил бүр менюгээ шинэчилж, хоолны сонголтоо баяжуулсаар байна. Монголын чадварлаг тогоочдын нэрийн бүтээлүүд, дэлхийд алдартай коктейль жорууд, дарсны өргөн сонголт, баярын хүлээн авалт болон арга хэмжээнд тохиромжтой VIP танхим таныг хүлээж байна.
ASEM Restaurant & Club House
Хаяг: Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Скай резорт
Утас: 7700 0909
Facebook: ASEM Restaurant / Club house
Instagram: asem.restaurant
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт