2019 оны Оскарын наадам дээрх шилдэг гоо сайхны төрхүүд

Ойроос харцгаая

Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивс үргэлж хамгийн сүүлийн үеийн трендээр дүүрэн байдаг. Энэ нь оны хамгийн чухал үйл явдлуудын нэг учир алдартнууд загвар болоод гоо сайхны ертөнц дахь шилдэг бүхнийг харуулахыг хичээдэг билээ. Энэ жил нүүр будалтын хувьд сонгодог хэв маяг давамгайлж, алдартнуудын дийлэнх нь байгалийн өнгөтэй зөөлөн будалт хийсэн бөгөөд Ким Кардашьян стилийн тод смоки будалт, хэтрүүлэгтэй контур зэрэг зоригтой шийдлүүд огт үзэгдсэнгүй. Харин үс засалтын хувьд Леди Гага, Ханна Бичлер, Амандла Стенберг, SZA, Дана Гурира зэрэг алдартнууд сонирхолтой төрхөөрөө олны анхаарлыг татлаа. Мөн Ирина Шейк ба Шарлиз Терон нарын богино каре тайралт олны дундаас онцгойрч байсан юм.

Buro.Mongolia

2019-02-26, 17:00

  • Зураг: