Алтан Бөмбөрцөг 2018: Шилдэг нүүр будалт ба үс засалт

Хар өнгөөр хувцасласан хэдий ч, бие биенээсээ ялгарч чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүд

Хүйс ба арьс өнгөний тэгш эрхийн төлөө, хүчирхийллийн эсрэг тэмцэхээр шийдсэн Холливүүдийн эмэгтэй жүжигчид энэ удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол дээр бүхэлдээ хар өнгөөр хувцаслан хүрэлцэн ирлээ. Энэхүү шийдвэрийн үр дүнд алдартнуудын нүүр хувиргагчид хүндхэн даалгавартай тулгарсан хэдий ч, тэд тус бүрдээ бүтээлч шийдэл олж чаджээ. Хар өнгөөр жигдрэх нь улаан хивсийг бага зэрэг уйтгартай болгосон байж болзошгүй ч, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нүүр будалт ба үс засалт нь үдшийг илүү өнгөлөг, сонирхолтой болоход тусалсан юм. Улаан өнгийн уруулын будаг ба маргад ногоон ээмгээр гоёсон Зои Кравиц, нил ягаан, ногоон ба цагаан өнгөнүүдийг нүүр будалтдаа хослуулсан Эмма Стоун, неон ягаан уруултай Жессика Бил гэх зэрэг шилдэг төрхүүд 2018 оны гоо сайхны чиг хандлагыг тодорхойлох нь гарцаагүй биз ээ.

Buro.Mongolia

2018-01-08, 16:00