Хайх

Apple компани шинэ цувралаа танилцууллаа

Apple компани шинэ цувралаа танилцууллаа

Text: Ж.Булган


Apple компани анхны эвхэгддэг утас болох Apple Duo загвараа танилцууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр урьдчилсан захиалга энэ сарын 16-нд эхэлж, 23-наас худалдаанд гарах бөгөөд гар утасны эхлэх үнэ 1,999 ам.доллар байхаар зарлажээ.

Apple компани шинэ цувралаа танилцууллаа (фото 1)
Apple Duo

Хэрэглэгчдэдээ барьж буй тус загварын шинэлэг, давуу талууд:

- Илүү боловсронгуй хөгжүүлсэн iOS үйлдлийн систем

- 48MP Dual Fusion камерын систем

- Утасыг дэлгэх үед хоёр ба түүнээс дээш апп зэрэг ашиглах боломж

- Утас эвхэгдэх үед нүүрэн талын дэлгэц рүү шилжих мэдээллийн төгс харьцаа

- Гар утсыг мэргэжлийн түвшинд ачаалуулахад туслах A20 Pro чип

- AI боловсруулах чадвар хоёр дахин нэмэгдсэн

- Хос цэнэг хураагч нь өдрийн турш тасралтгүй ажиллах бололцоог хангана

- Гадна дэлгэц: 5.4 инч Super Retina XDR

- Дотор дэлгэц: 7.6 инч Super Retina XDR

- Өнгөний сонголтууд: Star White, Night Sky

Apple компани шинэ цувралаа танилцууллаа (фото 2)
Apple Duo, Star White, Night Sky

Apple Watch Series 12 болон Watch Ultra 4 загварын бугуйн цагнуудад суурилагдсан шинэ S11 чип:

Apple компани шинэ цувралаа танилцууллаа (фото 3)
Watch Ultra 4

- Шинээр хөгжүүлсэн Health Sensing System

- Зүрхний цохилтыг 5 секунд тутамд хэмжих илүү нарийн үзүүлэлт

- Дасгал хөдөлгөөн хийхэд тань туслах бие махбодын ачаалал авах үзүүлэлт


AirPods 5 чихэвчний шинэлэг давуу талууд:

Apple компани шинэ цувралаа танилцууллаа (фото 4)
AirPods 5

- Толгойн хөдөлгөөнөөр Siri-д хариу өгөх

- Тоос, усны хамгаалалт сайжирсан

- Гадна орчны дуу чимээг 50% бууруулсан


iPhone 18 Pro гар утасны шинэлэг давуу талууд:

Apple компани шинэ цувралаа танилцууллаа (фото 5)
iPhone 18 Pro Max

- iPhone цувралын түүхэн дэх хамгийн удаан цэнэгээ барьдаг утас

- Гар утсыг мэргэжлийн түвшинд ачаалуулахад туслах A20 Pro чип

- 48MP Dual Fusion камерын систем

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх