Ким Кардашьян, Кайли Женнер нар хамтран үнэртэй ус гаргана

Уруулын будгаас сэдэвлэсэн үнэртэн тун удахгүй

Keeping Up With the Kardashians реалити шоуны шинэ улирал буюу 16-р улирал өчигдрөөс эхлэн E! Сувгаар гарч эхэллээ. Тэгвэл шинэ улирлын эхний дугаарт Ким Кардашьян болон Кайли Женнер нар хамтран үнэртэй ус гаргах гэж буй тухайгаа дэлгэжээ. Тодруулбал эгч дүүс хамтран KKW Fragrance брэндийн нэр дор Кайли Женнер, тэр дундаа Kylie Cosmetics-ийн Lip Kits цуврал бүтээгдэхүүнээс сэдэвлэсэн үнэртэн бүтээхээр болсон байна.

Уг үнэртний ерөнхий концепц бэлэн болсон ч худалдаанд гарах хугацаа, худалдаалагдах үнэ зэрэг мэдээллүүд тодорхойгүй байгаа юм. Дашрамд дурдахад энэ удаагийн Keeping Up With the Kardashians шоунд рэппер Канье Уэстийн уран бүтээлийн тухай багагүй өгүүлнэ гэдгээрээ онцлог болоод байгаа билээ.

 

Buro.Mongolia

2019-04-03, 16:12