Цуурхал батлагдлаа: Louis Vuitton загварын ордон 80 жилийн дараа дахин сүрчиг гаргаж байна
Алдарт Louis Vuitton брэнд хамгийн сүүлд 80 жилийн өмнө нэрийн сүрчиг худалдаанд гаргаж байсан бөгөөд тэр цагаас хойш өдийг хүртэл үнэртний салбараас гараад байсан билээ. Гэтэл өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхлэн брэндийг цоо шинэ сүрчиг бүтээж байгаа гэх цуурхал загварын салбарт тархах болсон юм. Саяхан брэндийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл хийж, уг цуурхлыг баталгаажууллаа.
Тэгэхээр энэ удаагийн шинэ сүрчиг өмнө нь гаргаж байсан бүтээлүүдээс илүү амжилттай болох байх гэж найдах л үлдлээ. Брэнд 1920-оод оны үед Eau de Voyage, Je Tu Il ба Heures d'Absence гэх гурван төрлийн сүрчиг худалдаанд гаргасан ч, эдгээрийн аль нь ч хэрэглэгчдийн таашаалд нийцээгүй юм.
Юутай ч шинэ сүрчгийн найрлагыг Nina by Nina Ricci, L'Eau d'Issey, Jean Paul Gaultier Classique, Dior Addict, Poême by Lancôme гэх зэрэг дэлхийд алдартай үнэртнүүдийг бүтээсэн сүрчиг бүтээгч Жак Кавалье-Белльтрю хариуцах болсон байна. Сүрчиг энэ оны есдүгээр сард худалдаанд гарна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар