Хайх

Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага

Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага

Text: Buro.Mongolia


Хэзээ ч эрэлтээс гардаггүй аксесуаруудын нэг болох нарны шил сүүлийн улирлуудад загварынхны анхаарлыг улам татаад буй. Учир нь office siren буюу оффис хувцаслалтын трендээс эхлэн 1990-ээд оны минимализм зэрэг загварын ертөнцийг донсолгож эхэлсэн хэв маягийн дэд урсгалуудад нарны шил томоохон байр суурь эзэлж байгаа юм. Үүнээс гадна улирал солигдох тоолонд дизайнерууд энэхүү аксесуарыг шинэ силуэт, өнгө, хэлбэртэйгээр урлаж бүтээлч байдлаараа уралддаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл 2024 оны зун ямар нарны шил тэргүүлэхийг харцгаая.


SAINT LAURENT ШИГ АВИАТОР ЗАГВАР

Загварын түүхийн хуудсанд тэмдэглэгдээд 100 орчим жилийн нүүрийг үзэж буй авиатор хэлбэртэй нарны шил чимхлүүр детальтайгаар хувьссаар байгаа билээ. Энэ удаагийн загварын долоо хоногоор тэгвэл Saint Laurent-ы харуулсан авиатор шил цойллоо. Загварын ордны бүтээлч захирал Энтони Ваккарелло үүнийг хүрээ хэсэг нь шилнээсээ хөндийрсөн мэт бүтээлч байдлаар урлажээ.

Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 1)
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 2)
Saint Laurent
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 3)
Linda Farrow
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 4)
Matsuda
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 5)
Bottega Veneta

BALENCIAGA ШИГ ФУТУРИСТИК

Футуристик бөгөөд басхүү этгээд төрлийн загварын урсгалд Демна Гвасалиа гаргууд нэгэн. Тиймээс нарны шилний өвөрмөц загварууд сонирхдог бол түүний санал болгож буй хувилбарыг анхааралдаа аваарай. Демна энэ удаа элдэв оруулга болон тоноглолгүй нэг материалаар дагнасан, хамрын хэсэг нь шовх загварыг цуглуулгадаа багтаажээ.

Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 6)
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 7)
Alexander McQUEEN
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 8)
Balenciaga
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 9)
GUCCI
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 10)
Balenciaga

GUCCI ШИГ НАРИЙХАН

Олон төрлийн нүүрний хэлбэрт зохицдогийн сацуу зуны хувцаслалттай тохирдог нарийхан хүрээтэй шилийг Versace, Celine, Givenchy, Moschino гэхчлэн олон брэндүүд толилуулснаас Gucci-гийн бүтээлч захирлын албыг залгамжлаад удаагүй байгаа Сабато де Сарногийн бүтээсэн хувилбар бидний харцыг булаалаа. Энэхүү загвар нь трендүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хүрэн өнгийн хүрээтэй гэдгээрээ ялгарч байна.

Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 11)
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 12)
GUCCI
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 13)
Carrera
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 14)
THE ATTICO
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 15)
Balenciaga

MAX MARA ШИГ ЗУУВАН

Бүтээлч захирал Ян Гриффитсын цуглуулгадаа багтаасан нарны шилнүүд ягаан болон ногоон гэсэн өнгөлөг загвартай тул зуны улиралд тун тохиромжтой. Тэрээр шилнийхээ хүрээ хэсэгт жижиг тоноглол шигтгэж ерөнхий шинжийг нь илүү сонирхолтой болгожээ.

Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 16)
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 17)
Max Mara
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 18)
Leisure Society
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 19)
Chloe
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 20)
Linda Farrow

MIU MIU ШИГ ТУНГАЛАГ

Шинэ чиг хандлагуудыг ар араас нь дэлгэрүүлж буй Miu Miu брэнд өөрсдийн толилуулсан тунгалаг шилийг сулавтар силуэттэй пиджак болон сорочкан цамцтай хослуулж энгийн мэт аксесуарыг онцгой болгон тодотгожээ.

Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 21)
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 22)
Yohji Yamamoto
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 23)
Lunor
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 24)
Miu Miu 
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 25)
Bottega Veneta

FENDI ШИГ ӨНГӨЛӨГ ТУЯАТАЙ

Монохром стайлингийн аргачлал хэрэгжүүлэх дуртай хүмүүст төрөл бүрийн өнгийн туяатай нарны шилнүүд таалагдах нь гарцаагүй. Тэгвэл Fendi хүмүүсийн харилцан адилгүй сонирхолд нийцэхүйц ягаан, шар, ногоон зэрэг өнгө өнгийн нарны шилийг санал болгож байна.

Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 26)
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 27)
Fendi
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 28)
Jacquemus
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 29)
GUCCI
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага (фото 30)
Givenchy

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх