Хайх

Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд

Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


Францын Номин эрэгт дэлхийн кино урлагийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох 77 дахь удаагийн Каннын кино наадам ёслол төгөлдөр эхэллээ. Энэ жилийн кино наадмыг франц найруулагч Квентин Дюпьегийн The Second Act хэмээх инээдмийн жанрын уран бүтээл нээж байна. Харин шүүгчдийн бүрэлдэхүүнийг Barbie бүтээлээрээ чамгүй олон шагнал хүртсэн найруулагч Грета Гервиг ахлан ажиллах ажээ. Мөн энэ үдэш нэгэн сонирхолтой үйл явдал тохиосон нь тус наадамд 35 жилийн дараа анх удаа оролцож буй алдарт жүжигчин Мерил Стрип "Алтан дал мод" хүндэтгэлийн шагналыг хүртэж уригдан ирсэн зочид болон үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөөд амжжээ.

Улаан хивсний ёслолд алхсан эхний зочин нь Anatomy of a Fall киноны нохой Месси байлаа. Өмнө нь 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчдийн хайрыг ихээхэн татаж чадсан тэрээр энэ удаа зурагчдад зориулан өхөөрдөм поз авч, ихэд дуулгавартай байсан гэнэ. Харин уригдан ирсэн алдартнуудын хувьд ихэвчлэн зуны халуун өдрийг санагдуулам цагаан, цайвар цэнхэр өнгө давамгайлсан даашинз, хослолоор гоёжээ. Жүжигчин Аня-Тейлор Жой Jacquemus брэндийн мөр ил гарсан шаргал даашинз болон өнгө дагуу дэгжин бүрх малгайгаар дүр төрхөө бүрдүүлсэн бол модель Хайди Клум Saiid Kobeisy ордны дэрвэгэр хормойтой, улаан өнгийн даашинз өмссөн нь харц булааж байлаа. Мөн жүжигчин Мерил Стрип далайн эрэгтэй төгс зохицохуйц цагаан өнгийн хослол, судалтай сорочкатай наадамд хүрэлцэн ирж, дараа нь хөл шүргэм урттай, сувдан цагаан даашинзаар эрхэмсэг хэв маяг бүрдүүлэн улаан хивсний ёслолд алхсан нь анхаарал татаж чадлаа.

Ингээд 2024 оны Каннын наадмаас онцлох шилдэг дүр төрхүүдтэй танилцана уу.

Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 1)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 2)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 3)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 4)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 5)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 6)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 7)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 8)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 9)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 10)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 11)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 12)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 13)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 14)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 15)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 16)
Каннын кино наадам 2024: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд (фото 17)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх