Шилдэг 9 нарны хамгаалалттай суурь крем

Нарнаас ч хамгаална, өө ч дарна

Kiehl's брэндийн нарны хамгаалалттай шингэн крем



Гоо сайхны блогеруудын хамгийн дуртай кремүүдийн нэг болох Kiehl's брэндийн энэхүү бүтээгдэхүүн нь хэт ягаан туяаны эсрэг эрдсийн гаралтай шүүлтүүртэй бөгөөд тослог ба холимог арьсанд тохирсон маш хөнгөн бүтэцтэй. Өө дарах чадвар нь дундаж бөгөөд нэлээд нимгэн бүрхүүл бий болгодог.

3Lab брэндийн компакт хэлбэрийн BB крем



Олон үйлдэл нэгэн зэрэг хийх чадвартай энэхүү универсал кушоныг жилийн ямар ч улиралд хэрэглэж болно. Мөн энэ нь хөнгөн крем түрхэх дуртай хүмүүст илүү тохиромжтой. Хэрэглэхэд эвтэйхэн төдийгүй арьсыг мэдэгдэхүйц чийгшүүлнэ.

L'Occitane брэндийн BB крем



Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй энэ крем нь нэлээд шингэн бүтэцтэй тул арьсанд хурдан уусна. Мөн бага зэрэг матт эффект өгч, арьсны гадаргууг гөлгөр болгоно. Найрлагад нь төрөл бүрийн тэжээлийн тос агуулагддаг тул хуурай болон энгийн арьсанд тохиромжтой.

Chanel брэндийн CC крем



SPF 50 бүхий өндөр нарны хамгаалалттай энэ бүтээгдэхүүн нь хотод төдийгүй далайн эрэг дээр ч таны арьсыг хамгаалах чадвартай. Крем арьсан дээрх улайлт ба толбыг нуун дарагдуулж, найрлага дахь жижиг гялалзсан ширхгүүдийн ачаар арьсыг мэдэгдэхүйц байдлаар сэргээж, дотроосоо гэрэлтсэн харагдуулна.

Dr. Jart+ брэндийн BB крем



Нэлээд өтгөн, хуурай бөгөөд пигмент өндөртэй энэ крем нь тослог болон нүжхилт ихтэй арьсанд илүү тохирно. Найрлагад нь арьсан дахь тос ялгаралтыг зохицуулах чадвартай ургамлын ханд орсон байгаа.

SkinCeuticals брэндийн нарны хамгаалалттай шингэн крем



Ус нэвтэрдэггүй бүтэцтэй энэ бүтээгдэхүүн нь ямар ч төрлийн арьсанд тохирно. Нүх бөглөж, үрэвсүүлдэггүй тул пилинг эсвэл лазер гэх зэрэг арьсыг эмзэг болгодог эмчилгээний дараа хүртэл хэрэглэх боломжтой байдаг. Универсал өнгөтэй бөгөөд жижиг өө, сэв дарахын хажуугаар арьсыг байгалийн эрүүл харагдуулна.


Elizabeth Arden PRO брэндийн өө дарж, хамгаалах үйлчилгээтэй лосьон



Цайрын оксид ба титаны диоксид дээр суурилсан, найрлагадаа антиоксидант агуулах энэ лосьон нь хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн арьсанд зориулагдсан. Бүтээгдэхүүнийг түрхсэний дараагаар арьс илүү цайвар ба нэгэн жигд өнгөтэй болох тул будгийн суурь болгон хэрэглэхэд тун тохиромжтой.

Lancôme брэндийн SPF 50 хамгаалалттай BB крем



Хуурай ба энгийн арьсанд зориулагдсан хөнгөн бүтэцтэй крем. Бага зэрэг чийгтэй, торгомсог бүрхүүл бий болгодог ба dry touch технологийн тусламжтайгаар арьсанд нэгэн жигд тархаж, хурдан уусдаг. Найрлагад нь гиалуроны хүчил, арган тос, нохойн хушуу ордог байгаа.

Clinique брэндийн өдөр тутмын хамгаалалтын крем

Энэ крем нь шар туяа бүхий цорын ганц өнгөний сонголттой тул бор эсвэл оливын арьстай бүсгүйчүүдэд тохирно. Крем мөн UVA болон UVB туяануудаас хамгаалдаг нь бүтээгдэхүүн бүрд байдаггүй том давуу тал юм.

Buro.Mongolia

2018-06-29, 11:00

  • Зураг: