Нүд баясгах зургууд: Ан амьтад хэрэв том хэмжээтэй байсан бол

Studio Ghibli-гийн киног санагдуулна

Японы уран бүтээлч Монокубо бидний эргэн тойронд байдаг ан амьтад болон тэжээвэр амьтдыг аварга томоор дүрсэлсэн иллюстрейшн зургуудаа хуваалцлаа. Аварга том муур, найрсаг шиба-ину нохой зэргийг харуулсан эдгээр зургуудыг туурвихдаа Studio Ghibli-гийн кинонуудаас бүтээлч сэдэл авсан болохоо тэрээр онцолсон юм. Тухайлбал "Миний хөрш Тоторо", "Мононоке гүнж" зэрэг уран бүтээлүүдийн уур амьсгал, дүрүүд илүүтэй нөлөөлжээ. Түүнчлэн Монокубогийн хэлснээр тэжээвэр муур түүний хайртай дүрүүдийн нэг аж. Ингээд Монокубогийн туурвисан зургууд таныг хэсэг хугацаанд ч болов амрааж, шинэлэг мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Buro.Mongolia

2020-03-06, 16:18