Канны кино наадмын хүндэтгэлийн оройн зоогт ирсэн зочид

Кино наадмын нээлтэнд зориулсан

Өчигдөр Францын Côte d'Azur эрэгт Канны 69 дэх наадмын үйл ажиллагаа эхэлсэн. Тэгвэл Канны кино наадмын нээлтийн ёслолын дараа зочид наадамд зориулсан гала оройн зоогт уригджээ

Канны кино наадмын нээлтийн ёслолд зориулсан хүндэтгэлийн оройн зоогт ирсэн зочдод хэлэлцэх сэдэв олон байлаа. Тухайлбал, Вуди Аллены "Café Society" киног үзэгчид халуун дулаанаар хүлээн авч, зочид киноны гол дүрд тоглосон Кристен Стюарт, Блейк Лайвли болон Жесси Айзенберг нарт үдшийн турш баяр хүргэж байсан юм. Энэхүү кинонд жүжигчин Блейк Лайвли 1930-аад оны Холливуудын одын дүрийг бүтээсэн бөгөөд зочид түүнд зөвхөн киноных нь нээлтэнд төдийгүй бие давхар болсонд нь баяр хүргэж байв.

Энэ үдэш "Café Society" киноны жүжигчдийн багаас гадна, Жулианна Мур, Наоми Уоттс, Эва Лонгория, Катрин Денев болон бусад одууд оройн зоогт ирсэн харагдлаа.

Блейк Лайвли & Сирил Шапуи
Наоми Уоттс
Жулианна Мур
Тьерри Фремо & Кристен Стюарт
Ева Лонгория
Жессика Честейн
Вуди Аллен & Сун-И Превин
Яроль Тупо & Каролин Де Мегрэ
Жесси Айзенберг
Сьюзен Сарандон
Надя Бауэрс & Кори Столл

Buro.Mongolia

2016-05-13, 11:00

  • Зураг: