Netflix-ийн “Love, Death & Robots” цувралын хоёрдугаар улирал гарна

Шинэ улирлыг Холливүүдийн алдарт найруулагч найруулна

“Love, Death & Robots” анимейшн цувралын хоёрдугаар улирал хийгдэхээр болсон тухай Netflix компани Twitter хуудсаараа дамжуулан мэдээллээ. Хоёрдугаар цувралын ахлах найруулагчаар Холливүүдийн алдарт найруулагч, анимейшн бүтээгч Женнифер Нелсон ажиллахаар болсон байна.

Өнгөрөгч гуравдугаар сард нээлтээ хийсэн “Love, Death & Robots” цуврал зохиол болон дүрслэлээрээ эрс ялгарч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байсан юм. 18 ангиас бүрдэх уг цувралыг дэлхийн шилдэг анимейшны компаниуд анги бүрээр нь хуваан хийсэн ба үзэгчид гараар зурсан 2D анимейшнээс эхлээд stylized анимейшн, гиперреалиcт 3D гээд бүх төрлийн анимейшныг мэдрэх боломжтой.

"Love, Death and Robots" will be back! Jennifer Yuh Nelson has joined as supervising director for Volume 2 and will oversee all episodes pic.twitter.com/8OVStMbpeP

— See What's Next (@seewhatsnext) June 10, 2019


Buro.Mongolia

2019-06-12, 11:56