BURO. Playlist: Бүрхэг өдөр сонсох дуунууд

Бороотой, бүрхэг өдрүүд ч өөрийн гэсэн намуухан уур амьсгалтай байдаг. Чихэвчээ зүүгээд гудамжаар алхахдаа эсвэл машинаа жолоодоод явахдаа тохирсон хөгжим сонсох нь хамгийн энгийн хэр нь хамгийн үнэ цэнтэй мэдрэмжүүдийн нэг билээ. Бүрхэг тэнгэр, шиврээ бороо нь ихэнхдээ меланхолик өнгө аяс мэдрүүлдэг тул бид энэ удаагийн плейлистээ тэрхүү мэдрэмжийг агуулсан дуунуудаар бүтээлээ. Харин эсрэгээрээ, бүрхэг өдрөөс ч эрч хүчээ авдаг уншигчдадаа зориулан хэвшмэл ойлголтыг эвдсэн илүү хурдтай, цоглог дуунуудыг ч мөн багтаасан байгаа шүү.

Э.Цовоо

2025-08-22, 14:34