MTV VMA 2021: Улаан хивсний ёслол

MTV телевизийн 38 дах удаагийн Video Music Awards 2021 шагнал гардуулах ёслол Нью Йорк хотын Barclays Center-т ёслол төгөлдөр эхэллээ. Уламжлал ёсоор тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид өөрсдийн гоёмсог, бүтээлч төрхөө улаан хивсний ёслол дээр харуулсан байна. 

Бидний өмнө мэдээллэж байсны дагуу арга хэмжээг дуучин Doja Cat хөтлөн явуулж харин тайзнаа Жастин Бибер, Lil Nas X, Билли Айлиш, Оливия Родриго, Chlöe болон бусад уран бүтээлчид өөрсдийн дуугаа толилуулах юм.

Яг одоогийн байдлаар “Оны шилдэг дуу” төрөлд Оливия Родригогийн “Drivers License”, “Шилдэг поп уран бүтээл” төрөлд Жастин Бибер, Дэниэл Сизар, Giveon нарын “Peaches”, "Шилдэг хамтарсан уран бүтээл" төрөлд Doja Cat, SZA нарын “Kiss Me More”, "Шилдэг хип-хоп уран бүтээл" төрөлд Трэвис Скотт, Young Thug & M.I.A. “Franchise”, " Шилдэг К-поп уран бүтээл" төрөлд BTS хамтлагийн "Butter" бүтээлүүд тодроод байна.

Doja Cat
Billie Eilish
Travis Scott

Buro.Mongolia

2021-09-13, 10:37