Хайх

MTV VMA 2021 ёслолын талаар бид юу мэдэж байна вэ?

MTV VMA 2021 ёслолын талаар бид юу мэдэж байна вэ?

Text: Buro.Mongolia


MTV телевизийн Video Music Awards 2021 шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 12-ны өдөр Нью Йорк хотын Barclays Center-т болох гэж байна. Энэ жилийн ёслол уран бүтээлчид болон үзэгчдийн хамт уламжлалт форматаар зохион байгуулагдахаар болжээ. “Цар тахлаас сэргийлэх бүхий л дүрэм журмыг чандлан сахиснаар энэ удаагийн ёслол маань эргээд оффлайн горимоор явагдахаар боллоо” хэмээн MTV телевиз мэдээллэсэн юм.

MTV VMA 2021 хэзээ зохион байгуулагдах вэ?

Ёслол 2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр 20:00 (цагийн зүүн бүс) цагаас эхэлнэ. Уг арга хэмжээ нь 2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр болсон террорист халдлагын дараагийн өдөр нь тохиох бөгөөд зохион байгуулагчид мэдээлэл, мэдлэг түгээх зорилготой Үндэсний дурсгалын өдрийн үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм.

MTV VMA 2021 ёслолын талаар бид юу мэдэж байна вэ? (фото 1)

MTV VMA 2021 ёслолд ямар уран бүтээлчид тоглох вэ?

Дуучин Шон Мендес “Summer of Love” дуугаа, Twenty One Pilots дуэт хамтлаг Scaled and Icy цомогт нь орсон “Saturday” бүтээлээ толилуулж, харин дуучин Chlöe анхны соло сингл-цомгийнхоо “Have Mercy” дуугаа дуулахаар болжээ. Түүнчлэн саяхан “Solar Power ” LP цомгоо гаргасан Лордэ, VMA-ийн тайзнаа анх удаагаа гарч буй Machine Gun Kelly, Оливия Родриго нар, “Montero” цомгоо танилцуулахаар Lil Nas X болон бусад уран бүтээлчид тайзнаа гарах болно.

MTV VMA 2021 ёслолын талаар бид юу мэдэж байна вэ? (фото 2)

Ёслолыг хэн хөтлөх вэ?

2020 оны шилдэг шинэ уран бүтээлчээр тодроод байсан Doja Cat энэ жилийн арга хэмжээг хөтлөхөөр сонгогдсон байна. Тэрээр шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөс гадна нийт таван төрөлд нэр дэвшиж, уран бүтээлээ толилуулах юм.

MTV VMA 2021 ёслолын талаар бид юу мэдэж байна вэ? (фото 3)

Мөн та телевизийн албан ёсны сайт руу орон MTV VMA 2021 ёслолд нэр дэвшиж буй уран бүтээлчдэд саналаа өгөх боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх