iPhone Photography Awards-2016-гийн ялагчид тодорлоо

IPPAWARDS

Жил бүр зохион байгуулагддаг iPhone Photography Awards уралдаан ес дэх жилдээ болж өнгөрлөө. Ингээд уралдаанд тэргүүлсэн ба оролцсон зургуудаас харцгаая

iPhone Photography Awards (IPPAWARDS) бол гар утсаар авсан зурагны анхны уралдаан юм. Энэхүү тэмцээн нь анх 2007 онд iPhone утасны зургийн чадамжийг харуулж, гар утасны зурганд дурлагсдын нийгэмлэг үүсгэж, урам зориг өгөх зорилготойгоор зохиогджээ. Энэ жилийн iPhone Photography Awards тэмцээнд 139 орны оролцогчдын уран бүтээлээс сонгон шалгаруулсан байна. "Бид энэ жил мянга, мянган гайхалтай бүтээл хүлээн авсан учраас шүүгчдэд шийдвэрээ гаргах амаргүй байсан байх. Гэсэн ч бид жил ирэх тутам илүү олон хүмүүс амьдралынхаа дурсамжтай мөчөөс бидэнтэй хуваалцаж байгаад маш их баяртай байна" гэж ес дэх удаагийн тэмцээний талаар iPhone Photography Awards уралдааны үүсгэн байгуулагч Кенан Актулун хэлжээ.

Уг тэмцээний "шилдэг зурагчин" төрөлд Шиньжян-Уйгарын өөртөө засах орны зурагчин Сьюань Нью "Man and the Eagle" зургаараа Гран-при шагналыг хүртсэн юм. Тэгвэл энэхүү төрөлд нэгдүгээр байранд Польшийн зурагчин Патрик Кулета "Modern Cathedrals" импрессионист зураг орсон байна. Удаах байранд АНУ-ын зурагчин Робин Робертисын "She Bends with the Wind" нэртэй бүтээл шалгарсан бол Флоридагаас гаралтай Кэролин Мара Боленги "Wonderland" нэртэй зургаараа гуравдугаар байранд оржээ.

Siyuan Niu (Гран-при)
Patryk Kuleta (1-р байр)
Robin Robertis (2-р байр)
Carolyn Mara Borlenghi (3-р байр)
Jian Wang (8-р байр)
Erica Wu (11-р байр)
Qinglan Qu (19-р байр)
Jian Wang (25-р байр)
Rithwik V J (28-р байр)

Buro.Mongolia

2016-07-16, 10:00

  • Зураг: