Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт

Малгай юу, урлагийн бүтээл үү?

Rizzoli хэвлэлийн газар Dior Hats нэртэй ном танилцууллаа. Номонд загварын ордны 70 жилийн түүхэн дэх шилдэг малгайнууд орсон бөгөөд сонголтыг Dior-ийн бүтээлч захирал Мария Грация Кьюри болон брэндэд 1996 оноос хойш ажиллаж байгаа архивын мэргэжилтэн Стивен Жонс нар хийжээ.

Christian Dior Couture хавар/зун — 2018

Dior Hats номонд Кристан Диор, Ив Сен-Лоран, Марк Боэн, Жанфранко Ферре, Жон Гальяно, Раф Симонс болон Мария Грация Кьюри гэх
загварын ордны бүх цаг үеийн бүх бүтээлч захирлын бүтээлүүд багтсан юм.

Christian Dior Couture хавар/зун — 2009. Жон Гальяногийн бүтээл

"Би малгайнд дуртай. Малгайн ард нуугдаж, үүний тусламжтай өөрийгөө хамгаалж, мөн өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэх боломжтой байдаг. Энэ аксесуар нь төрхийг бүрэн гүйцэд болгож өгдөг сүүлийн, чухал деталь бөгөөд анхаарлыг царайнд татдаг. Тиймээс л би цуглуулга бүртээ танигдахуйц дизайн бүхий малгай урлаж, үүнийг цуглуулгынхаа чухал хэсэг байлгахыг хүсдэг" хэмээн Кьюри WWD сэтгүүлд ярьжээ.

Christian Dior Couture хавар/зун — 2018

Малгай нь мөн Кристиан Диорын хамгаас дуртай аксесуар байсан юм. "Өөрийнхөө зан чанарыг илэрхийлэх шилдэг арга" гэж тэрээр малгайн тухай ярьдаг байв.

Мария Грация Кьюригийн 2018,2019 оны цуглуулгуудаас

Christian Dior намар/өвөл — 1955

Кристиан Диорын 1937 оны эскизээр урласан малгай

text

text

 

Buro.Mongolia

2020-05-28, 16:23