Бюро 24/7 тойм: T by Alexander Wang, pre-fall 2017

Оффист өмсөж болох спорт хослол

Pre-fall 2017 улиралд дизайнер Александр Ванг нэгэн шинэ төрлийн хослол танилцууллаа. Тэр нь спорт ба ажил хэрэгч уур амьсгалыг нэгэн зэрэг агуулсан, өдөр тутамд эсвэл оффист өмсөж болох юниверсал хослол юм. Шинэ дүр төрхтэй болсон юүдэнтэй цамц, илүү цэмцгэр эсгүүртэй болсон бэлтгэлийн өмдийг одоо өглөөнөөс орой хүртэл, амьдралын ямар ч нөхцөлд тохируулан өмсөх боломжтой болж байна. Үүнд л Вангийн үндсэн чадвар оршиж байгаа юм. Тэрээр энгийн хувцсыг шинэлэг эсгүүрт оруулж, өвөрмөц байдлаар загварчилж чаддаг цөөн дизайнеруудын нэг гарцаагүй мөн билээ.

Buro.Mongolia

2017-05-23, 11:00

  • Зураг: