Бюро 24/7 тойм: Valentino Haute Couture, хавар-зун 2018

Өдөр тутмын кутюр загвар гэж юу болохыг Пьерпаоло Пиччоли харууллаа

Valentino ордны кутюр цуглуулга Парисын загварын долоо хоног дээр танилцуулагдсан бусад цуглуулгуудаас эрс ялгарч чадлаа. Газар хүрсэн урттай, гоёмсог, уламжлал болсон даашинзуудын оронд Пьерпаоло Пиччоли өөрийн үйлчлүүлэгчиддээ өөр нэгэн хувилбарыг санал болгосон юм. Тодруулбал тэрээр хэт чамин гоёлуудын оронд илүү өдөр тутмын, биед эвтэйхэн хийцтэй, casual хэв маягт аль болох ойртсон кутюр загварууд урлажээ. Брюк өмд, торгомсог пальто, нимгэн цамц зэрэг цуглуулгын дйилэнх загварууд бүгд сул эсгүүртэй байсан бөгөөд улаан хивсэн дээр ч, амралтын өдрүүдээр ч өмсөх боломжтой харагдлаа. Гэсэн хэдий ч мэдээж хэрэг цуглуулгад хэд, хэдэн даашинзууд орсон байна. Энэ тал дээр Пиччоли үнэхээр гарамгай гэдгийг хүн бүр мэднэ. Энэ удаад ч гэсэн дизайнер даашинз урлах ур чадвараа дахин бататгасан юм. Бас нэгэн сонирхолтой баримтаас дурдахад Пиччоли цуглуулгын даашинз бүрийг цуглуулга бүтээхэд тус нэмэр оруулсан брэндийн мэргэжилтнүүдийн нэрээр нэрлэжээ.

Buro.Mongolia

2018-01-26, 15:00

  • Зураг: