Хайх

“Winter K-Fresh Korean Food 2026” өдөрлөг зохиогдох гэж байна

“Winter K-Fresh Korean Food 2026” өдөрлөг зохиогдох гэж байна

Text: З. Зоригт


Солонгос хоолны амт, онцлогийг бүрдүүлдэг гол нууц нь шинэхэн орц найрлага, хүнсний бүтээгдэхүүний чанар болон тэдгээрийн амтны зөв зохицлыг бүрдүүлэхэд оршдог. Ширээ дүүрэн өрөх өнгө өнгийн хачир бүхий солонгос үндэсний хоол нь өөрийн онцгой амт, өнгө төрхтэй. Тэгвэл та гэртээ солонгос хоол хийн туршиж, өдөр тутмын хоолныхоо цэсийг шинэ амтаар баяжуулахыг хүсвэл хэрэгтэй орц найрлагаа нэг дороос сонгох таатай боломж бүрдэж байна. Учир нь арваннэгдүгээр сарын 10-аас Good Price Market-ийн Шангри Ла болон Нүхт салбарууд дээр “Winter K-Fresh Korean Food 2026” өдөрлөг зохион байгуулагдах гэж байна

Тус өдөрлөгийн хүрээнд жимс ногоо, иогурт, бууз, банш кимчи зэрэг Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг санал болгох бөгөөд газар дээр нь амталж үзээд худалдан авалтаа хийх боломжтой. Тиймээс зөвхөн арав хоног үргэлжлэх энэхүү амттай аяллыг алгасалгүй, гэрээс тань хамгийн ойр байрлах Good Price Market-ын салбараар зочилж, солонгос хоолны амтыг бүрдүүлдэг орц найрлагыг сонгон, дуртай хоолоо гал тогоондоо өөрийн гараар хийж туршаарай.

“Winter K-Fresh Korean Food 2026” өдөрлөг зохиогдох гэж байна (фото 1)
“Winter K-Fresh Korean Food 2026” өдөрлөг зохиогдох гэж байна (фото 2)

Good Price Market

Хаяг: Шангри-Ла Моллын B1 давхарт

Facebook: Good Price

Instagram: yourgoodprice

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх