Дизайнер Фиби Файло Céline брэндэд зориулан бүтээсэн сүүлийн цуглуулгаа харууллаа

Сүүлийн цуглуулгын загвар бүртэй танилцана уу

Céline брэнд бүтээлч захирал Фиби Файлогийн үдэлтийн цуглуулгыг танилцууллаа. Шинэ pre-fall 2018 улирлын цуглуулгад брюк өмдтэй хослол, хуниастай юбка, ажилчдын өмсгөл мэт дизайнтай комбинзон, савхин цув, үслэг эдлэлээр хийгдсэн гадуур хувцас, багтаамж сайтай гар цүнх, алтны орцтой ээмэг болон хуниралдсан загварын түрийтэй арьсан гутал гэх зэрэг дизайнерын алдарт гоо зүйн мэдрэмжийг илтгэх, сонгодог загварууд орсон байна.

Сануулж хэлэхэд дизайнер Фиби Файло Céline брэндийг орхих болсон тухай мэдээлэл анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан билээ. Их Британийн дизайнер бүсгүй брэндийн бүтээлч захирлын албан тушаалыг нийт 10 жилийн хугацаанд хашсан юм. Харин түүний цаашдын төлөвлөгөө одоогоор тодорхойгүй байна. Céline брэндийн шинэ бүтээлч захирлаар өмнө нь Saint Laurent ба Dior Homme брэндүүдийг тэргүүлж байсан дизайнер Эди Слиман тодорсон байгаа.

Buro.Mongolia

2018-05-04, 17:00