Миланы эрэгтэй загварын долоо хоног: Dolce & Gabbana, хавар-зун 2018

Хос дизайнерууд дахин нэг удаа шинэ мянганыхныг онцоллоо

Dolce & Gabbana брэндийн өмнөх загварын шоу бүхэлдээ шинэ мянганыхнаас бүрдэж, загварын тайзнаа олон нийтийн сүлжээний одод, загварын блогерууд болон алдартнуудын хүүхдүүд алхсаныг бид мэдээллэж байсан билээ. Брэндийн энэхүү шинэ мянганыхныг чиглэсэн бодлого эрэгтэй хувцасны хавар-зун 2018 улиралд ч бас үргэлжилж байна. Дизайнерууд хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан загварын шоундаа Билл Клинтоны зээ хүү, Памела Андерсон ба Томми Ли Брэндон нарын хүү, Изабелла Росселини Робертогийн хүү болон бусад олны танил залуусыг урин авчиржээ. Харин цуглуулгын хувьд гэвэл Доменико Дольче ба Стефано Габбана нар олон төрлийн хэв маяг ба стилийг хольж хутган, тод өнгө, хээнээс бүрдсэн баялаг загварууд танилцууллаа. Тод өнгө, анхаарал татам агууламжтай бичиг, маш их хэмжээний хатгамал, атлас материалтай хослол зэрэг нь улирлаас улирал дамжин нүүдэллэдэг брэндийн үндсэн элементүүд юм.

Үндсэн элементүүд: Хослол, бомбер хүрэм, захтай цамц, кардиган, юүдэнтэй хүрэм, футболка

Үс засалт ба нүүр будалт: Хайхрамжгүй үс засалт, буржгар үс, сонгодог засалт, бүсгүйчүүдийн улаан ба гүн бор өнгийн уруулын будаг

Үндсэн өнгөнүүд: Ягаан, улаан, хар, тод хээнүүд

Стилистик аргачлал: Олон төрлийн стиль, хэв маягийг хослуулан өмсөх

Аксесуар: Титэм, шуудайн цүнх, клач цүнх

Бүтээлч санааны эх үүсвэр: Хөзөр, япон сийлбэрүүд

Buro.Mongolia

2017-06-21, 11:00