Парисын эрэгтэй загварын долоо хоног: Louis Vuitton, хавар-зун 2018

Шинэ цуглуулга ба Drake-ийн брэндэд зориулсан шинэ дуу

Louis Vuitton брэндийн эрэгтэй хувцасны бүтээлч захирал Ким Жонс хэрхэн үр бүтээлтэй маркетинг хийх талаар гүн мэдлэгтэй бололтой. Тэрээр саяхан Supreme брэндтэй хамтарсан цуглуулга гарган шуугиан тариад байсан бол, хавар-зун 2018 улирлын ээлжит цуглуулгадаа зориулж бүр ч дуулиантай алхам хийлээ. Тодруулбал дизайнер Ким Жонс Drake-тэй хүчээ нэгтгэн, дуучныг шинэ цуглуулгад зориулсан тусгай дуу гаргахыг хүсжээ.
Louis Vuitton ордон өөрийн загварын шоу дээр тэрхүү шинэ уран бүтээлийг танилцуулсан бөгөөд үүний ачаар шууд дамжуулалт үзэж буй үзэгчдийн тоог хэд дахин нэмж чадсан байна.

Харин цуглуулгын хувьд гэвэл хувцаснууд нэлээд чөлөөтэй загварын болж, бага зэрэг үрчийсэн материал, сул эсгүүр давамгайлж байлаа.

Үндсэн элементүүд:
Хослол, хавай хэв маягтай цамц, сул эсгүүртэй цув

Үс засалт ба нүүр будалт: Чийгтэй эффекттэй үс

Үндсэн өнгөнүүд: Хаки ногоон, цагаан, саарал

Стилистик аргачлал: Ажил хэрэгч ба амралтын хэв маягийн нэгдэл, олон давхарлах аргачлал

Аксесуар: Гар цүнх, үүргэвчтэй цүнх, жийнсэн материалтай малгай

Бүтээлч санааны эх үүсвэр: Хавай хэв маягтай цамц, усанд шумбагчийн хувцас

Buro.Mongolia

2017-06-26, 13:00