Улирлын шилдэг минимал загваруудыг Jil Sander урлалаа

Хавар-зун 2020

Минимал загваруудаараа алдартай Jil Sander брэндийн бүтээлч захирлууд Люси Мейер болон Люк Мейер нар хавар-зун 2020 улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Хурц эсгүүртэй пиджак, атлас даашинз, өвөрмөц чимэглэлтэй хүрэм, цэмцгэр хийцийн хослол, сорочка мэт даашинз зэрэг минимал хэв маяг ноёрхсон атлаа товч, хатгамал зэргээр баяжуулсан загваруудыг шинэ улиралд зориулан бүтээжээ. Мөн цуглуулгад Охины орд болон Загасны ордыг дүрсэлсэн хээтэй загварууд үзэгдсэн нь загвар зохион бүтээгчдийн төрсөн орд ажээ. Түүнчлэн гантиг чулуун хээтэй даашинз, хараацай шувууг дүрсэлсэн хатгамал зэрэг Jil Sander-ийн загваруудад тэр бүр үзэгдээд байдаггүй "өнгөлөг" элементүүд цуглуулгыг улам үзэсгэлэнтэй болгосон байна.

Үндсэн элементүүд: Хэлхэгэр загварууд, хурц эсгүүр, цацаг, уран зураг мэт хээ, хатгамал, өвөрмөц эсгүүр, олон товчтой загварууд

Үндсэн өнгөнүүд: Саарал, цагаан, хөх, хаки ногоон зэрэг завсрын өнгөнүүд

Стилистик аргачлалууд: Монохром буюу нэг төрлийн өнгөөр дагнах, олон давхарлах аргачлал

Аксесуар: Tote хэлбэрийн цүнх, минимал загварын жижиг гар цүнх, минимал загвартай ээмэг,төмөр чимэглэлтэй аксесуар,

 

Buro.Mongolia

2019-09-19, 15:55