Adidas брэнд Олимпийн тамирчдад 3D принтерээр хэвлэсэн пүүз бэлэглэнэ

Төрөлдөө хамгийн анхных

Adidas-ын шинэ загварыг Олимпийн наалмын ялагчид хүртэнэ

Спортын аварга adidas брэндийн гаргаж буй энэхүү өндөр технологийн материалаар хийгдсэн, гүйлтийн зориулалттай, орчин үеийн загвар нь дэлхийн хамгийн анхны 3D пүүзээр тодроод байна. Шинэ загварыг зөвхөн Олимпийн наадмын ялагчид хүртэх бөгөөд ялагч бүр өөрт тохирсон, тусгай хийцтэй пүүзийг гардаж авах гэнэ. Тодруулж хэлбэл пүүзнүүдийн үдээс тухайн тамирчны ололт амжилттай хосолж, алт, мөнгө эсвэл хүрэл өнгөтэй байх юм.

Ийм зэргийн пүүзийг жинхэнэ хувьсгалч гэж нэрлэхэд болно. 3D принтерийн гайхамшигт технологийн ачаар эдгээр пүүз нь хоорондоо наалдсан жижиг хэсгүүдээс биш, харин нэг бүхэл бүтцээс бий болж байгаа юм. Үүний ачаар гутал илүү чанартай, бат бөх ба хөлд эвтэйхэн болно.

Buro.Mongolia

2016-08-12, 12:00

  • Зураг: