Aquaman буюу Жейсон Момоагийн хачирхалтай стиль

Дур булаам хүмүүс заавал загварлаг хувцаслах шаардлагагүйн нэгэн баталгаа

Яг одоо кино театруудаар гарч буй Aquaman киноны жүжигчдийн багт Эмбер Хэрд ба Николь Кидман зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд багтсан хэдий ч хүн бүрийн анхаарал гол дүр Жейсон Момоа дээр төвлөрөөд байна. Өмнө нь Game of Thrones цувралын Кхал Дрого дүрээрээ олны сэтгэлийг булаасан Жейсон өндөр нуруу, өвөрмөц төрхөөрөө Холливүүдэд өөрийн гэсэн байр суурийг эзэлж чадсан билээ. Харин хувцаслалтын тал дээр Жейсон Момоа хайхрамжгүй, тоомжиргүй хандлагатай бөгөөд заримдаа бүр гэрээсээ толинд харалгүй гараад ирсэн мэт харагддаг. Арьсан материалтай өндөр шляп малгай, урагдсан даавуун өмд, хуучирсан мэт хийцтэй болхи гуталнууд гээд түүний хувцасны сонголтууд тун хачирхалтай ч үнэндээ тэрээр Жеан Янг гэх стилисттэй хамтран ажилладаг төдийгүй Rick Owens, Valentino, Tom Ford зэрэг брэндүүдээс хувцасладаг юм. Харин танд Жейсон Момоагийн стиль ямар санагдаж байна вэ?

Buro.Mongolia

2019-01-03, 16:00

  • Зураг: