Celine брэнд Жейн Биркинээс сэдэвлэсэн зуны цүнх гаргалаа

Гар аргаар хийгддэг

Celine брэнд саяхан зуны улиралд зориулсан сүрлэн цүнхний цуглуулга гаргалаа. Цуглуулгын онцлох загвар нь Итали мэргэжилтнүүдийн гар аргаар урласан хувин хэлбэрийн цүнх юм. Францын жүжигчин ба дуучин Жейн Биркиний барих дуртай байсан цүнхийг санагдуулам дундаж хэмжээтэй, онгорхой хэлбэрийн энэхүү цүнх нь тун удахгүй street style оддын хайртай аксесуар болох биз ээ.

Buro.Mongolia

2019-05-09, 18:00