Вайнона Райдер Marc Jacobs Beauty-гийн шинэ нүүр царайгаар тодорлоо

Ирэх жилийн урлагийн тэнгэр

Оны эцэст Марк Жейкобс шүтэн бишрэгчидээ баярлуулахаар шийдэж Marc Jacobs Beauty-гийн шинэ нүүр царайг Instagram хуудсаараа дамжуулан танилцууллаа

Хоёр хоногийн өмнө дизайнер өөрийн Instagram хуудаснаа Marc Jacobs Beauty-гийн шинэ нүүр царай буюу эртний найз Вайнона Райдерийн зургийг нийтлэлээ.

Ирэх жил олонд нээлттэй болох шинэ сурталчилгааны тэрхүү зураг дээр Вайнона Райдер 1961 оны "Last Year at Marienbad" киноны жүжигчин Дельфин Сейригийн дүрд хувирсан байгаа аж. "Дэвид Симс болон Кэти Гранд нарын авсан зураг дээр миний хорь гаруй жил нөхөрлөж ирсэн дотнын найз, үзэсгэлэнт бүсгүй, авьяаслаг жүжигчин Вайнона Райдер гарсан байгаа. Нүүр хувиргагч Диана Кендал брэндийн нүдний лайнер, хар сормуусны будаг болон уруулын будаг ашигласнаар Вайнонагийн гайхамшигт харцыг бүтээж, харин стилист Гвидо Палау үс засалтыг хариуцлаа. Энэхүү зураг авалт миний хамгаас дуртай кинонуудын нэг болох "Last Year at Marienbad"-аас санаа авсан юм" хэмээн Жейкобс зургийн тайлбарт  бичжээ.

Ө.Тодгэрэл

2015-12-10, 08:00

  • Зураг: