Юбка өмссөн эрчүүд: Европчууд юуны учир эсэргүүцэл үзүүлж эхлэв?

Чимээгүй бослого

Европчууд жендэрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг босч  байна. Цаг агаар хэтэрхий халуун байтал офис дотор шоорт өмсөхийг хориглосонтой холбогдуулан эрчүүд эсэргүүцлээ үзүүлэх үүднээс ажилдаа даашинз ба юбка өмсөн явах болжээ. Европод ажил хэрэгч дресс-код гэдэг ойлголтод зөвхөн брюк өмд, юбка ба даашинз хамрагддаг тул эрчүүд ийнхүү өөр сонголтгүй үлдсэн байна.

Чимээгүй бослогын хүрээнд Францын Нант хотын автобусны жолоочид юбка өмсөж эхэлсэн гэнэ.

 

#Insolite #Parité Les chauffeurs de trams et de bus à #Nantes réclament l'égalité en portant la #jupe #Vidéo #TAN https://t.co/ccSvnhFp2M pic.twitter.com/WfM1YIS1zW

— Presse Océan (@presseocean) June 20, 2017

Түүнчлэн Их Британийн нэгэн ажилтан гадаа хэтэрхий халуун байсан учир ажилдаа шоорт өмсөн очтол удирдлага нь түүнийг хувцсаа солихыг шаарджээ. Харин тэрээр эргээд офис дээрээ ирэхдээ ээжийнхээ даашинзыг өмсөхөөр шийдсэн байна.

Ok but this was me sat in my office in a dress pic.twitter.com/VJ6hipmUWK

— joey (@jBarge_) June 20, 2017

Европчууд хамгийн анх 2013 оны зун дресс-кодны эсрэг эсэргүүцэл үзүүлж эхэлсэн юм. Тухайн үед тээврийн хэрэгсэл доторх халууны хэм тэвчихийн аргагүй өндөр байсан тул Шведийн жолоочид ба машинистууд ажилдаа юбка өмсөж байсан билээ.

Buro.Mongolia

2017-06-25, 10:00