Зун, хиппи, Ибиза: Богемын уур амьсгал ноёрхож эхэллээ

Хиппи стиль сонирхогчдын анхааралд

Энэ зун тайван сайхан, баяр хөөрөөр дүүрэн өнгөрнө гэж найдаж байна. Гэхдээ бүх зүйл эерэгээр эргэсэн ч тэртээх 1970-аад онд Ибиза арал дээр ноёрхож байсан хэнэггүй, хайхрамжгүй, эрх чөлөөтэй уур амьсгалыг гүйцэж чадахгүй л болов уу. Тэр үеийн гайхалтай уур амьсгалыг уншигчиддаа мэдрүүлэхийн тулд бид хиппи амьдралын хэв маягийг яруу тодоор харуулж чаддаг Ибиза арал дээрх домогт Paula's бүтикийг танилцуулж байна. Тэр дундаа бүтикийн 25 жилийн ойн баяраар гарч байсан "Paula's Ibiza" ном болон Loewe брэндийн зүгээс Paula's бүтиктэй хамтран гаргадаг "Loewe Paula's Ibiza" цуглуулгатай танилцсанаар энэ зуны гол трендүүдийн нэгээр нэрлэгдсэн богемын хэв маягийг бүрэн дүүрэн ойлгох боломжтой.

Армин Хайнеманны анхны хээтэй материалууд болон гар зургууд
Армин Хайнеманны "Paula’s Ibiza: 25 Years" номын хэсгээс
Армин Хайнеманны "Paula’s Ibiza: 25 Years" номын хэсгээс
Армин Хайнеманны "Paula’s Ibiza: 25 Years" номын хэсгээс

Германы архитектор Армин Хайнеманн 1972 онд Ибиза арал дээр ирж, Paula's бутикийг найз Стюарт Рудникийн хамт нээсэн байдаг. Төд удалгүй энэхүү дэлгүүр нь өөрсдийн нэрийн цэцгэн хээ болон баяр баясгалантай хувцаснуудаараа алдаршсан бөгөөд хиппи амьдралын хэв маягийн гол төлөөлөгчдийн нэг болсон юм. Paula's бүтикийн хувцсыг Фредди Меркьюригээс эхлээд Жан-Поль Готье хүртэлх тухайн үеийн богемын стилийн шүтээнүүд бүгд өмсдөг байсан төдийгүй уг бүтик дотор арал дээрх хамгийн дуулиант үдэшлэгүүд зохиогддог байлаа.

Армин Хайнеманн даавууг гар аргаар будаж буй нь
Армин Хайнеманн & супермодель Lore (Paula’s даашинз)
Loewe x Paula's Ibiza свитер
Loewe x Paula's Ibiza 2020 цуглуулга
Loewe x Paula's Ibiza 2020 цуглуулга

Хэдийгээр 2000-аад оны эхэн үед Paula's-ийн түүх өндөрлөсөн ч, 2016 онд Испанийн Loewe брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсон бүтикт эргээд амь оруулсан байдаг. Дизайнер хүүхэд байхаасаа л Балеарын арлууд дээр гэр бүлийн хамт амардаг байсан бөгөөд амьдралынхаа олон чухал дурсамжийг энэ газартай холбодог юм. Харин Хайнеманн ба Рудник нарын хувьд одоо ч хамтардаг хэвээр ба өнөөдөр тэд Ибиза арал дээр дуурь бичих санаачилгыг хэрэгжүүлэн, өөр нэгэн төсөл дээр ажиллаж байна.

Армин Хайнеманны "Paula’s Ibiza: 25 Years" номын хэсгээс
1970-аад оны Paula's сэтгүүл
Армин Хайнеманны гэр

Хайнеманн & Рудник, 2017
Loewe x Paula's Ibiza 2017 цуглуулга
Loewe x Paula's Ibiza 2017 цуглуулга
Loewe x Paula's Ibiza 2020 цуглуулга

2017 оны зунаас хойш жил бүрийн зун тогтмол гарч буй Loewe Paula's Ibiza цуглуулгад шүр, лусын дагина, усны сараана цэцэг зэрэг Paula's-ийн архивын хээнүүд ашиглагддаг ба бүх загварууд нь Ибизагийн гар урлаачдын нарийн техникээр бүтдэг. Аксесуаруудыг Балеарын арлуудын уламжлалт ilata техникийн дагуу далдуу модны навчаар сүлжиж урладаг бөгөөд ингэхдээ зөвхөн хуучны гар машин ашигладаг юм. Мөн агава кактусын мяндаснуудыг өнгө, өнгөөр будаж, аксесуарууд дээр хээ угалз болгон буулгаснаар хаана ч давтагдашгүй, өвөрмөц хийцтэй загваруудыг бүтээдэг байгаа.

Loewe x Paula's Ibiza 2020 цуглуулга
Армин Хайнеманны "Paula’s Ibiza: 25 Years" номын хэсгээс
Loewe x Paula's Ibiza жийнсэн хүрэм
Loewe x Paula's Ibiza 2020 цуглуулга

Buro.Mongolia

2020-06-04, 15:00