Street style чиг хандлага: Тод байх тусам сайн

Километрийн цаанаас ч анхаарал татах тод хувцаснууд

Одоогоор бид гадуур сэтгэл амар зугаалж чадалгүй гэртээ карантинд байгаа хэдий ч тун удахгүй нөхцөл байдал сайжирна гэж найдаад хаврын дулаан өдрүүдийн street style чиг хандлагыг хүргэж байна. Гэрийн хувцас, бэлтгэлийн өмднөөс залхаад амжсан бол хаврын цэцэгс шиг тод өнгүүдээр хувцаслаж, сэтгэлээ сэргээгээрэй. Өнгө, өнгийн цэцгэн хээтэй даашинзууд, хүчиллэг өнгийн хослолууд, километрийн цаанаас ч анхаарал татах тод аксесуарууд гээд хувцасны шүүгээндээ нуугдсан өнгөлөг бүхнийг гаргаж ирэхийг санал болгож байна. Ингээд Парис болон Лондон хотуудад зохион байгуулагдсан хавар-зун 2020 улирлын загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүдийг хамтдаа үзэцгээе.

Buro.Mongolia

2020-04-29, 16:00