2017 оны чиг хандлага: Хамба хилэн материал

Хөлөөсөө толгой хүртэл

Хүн бүрийн хайртай баяр тун удахгүй тохиох гэж буй энэ үед зарим хүмүүс шинэ жилээ улаан өнгөтэй хувцастай угтаж, харин зарим нь алтлаг өнгийн ид шидэд автан гялалзсан материал сонгох нь элбэг байдаг. Харин бид шинэ жилийн үдэшд зориулан намар-өвлийн үндсэн чиг хандлагуудын нэг болох хамба хилэн загвараар гоёхыг санал болгож байна. Материал нь хамба хилэн л бол, өнгө нь ямар ч байж болно. Түүгээр ч барахгүй хамба хилэн хувцсыг зөвхөн баярын өдрөөр гэлтгүй, мөн дараа нь энгийн өдрүүдэд, ажлын үеэр ч өмсөх боломжтой том давуу тал бий.

Энэ улиралд гялгар гадаргуутай хар өнгийн хамба хилэн даашинз ба дэгжин смокинг хослолуудыг Saint Laurent, Simone Rocha брэндүүд цуглуулгадаа оруулсан байгаа. Харин хамгийн баярын уур амьсгалтай хувилбар буюу энгэр дээрээ зүрхэн хайчилбартай улаан өнгийн даашинзыг Chloé, алтлаг өнгийн тансаг комбинзоныг Ulla Johnson брэнд урлажээ. Ерөнхийдөө хамба хилэн материалтай хувцсыг романтик загварын аксесуар эсвэл том болор чулуунуудтай, анхаарал татам гоёл чимэглэлтэй хослуулж өмсвөл сайхан зохицдог. Энэхүү онцгой өдөр гацуур модноос ч тод гялалзахаас бүү айгаарай.

Хаанаас худалдаж авах вэ:

Buro.Mongolia

2017-12-26, 17:00

  • Зураг: