2018 оны чиг хандлага: Сул эсгүүртэй намирсан даашинз

Хөдлөхөд эвтэйхэн, харахад үзэсгэлэнтэй

Галбир барьсан даашинзууд хэзээ ч моодноос гарахгүй гэдэг нь үнэн хэдий ч, энэ хавар-зуны улиралд хөдөлгөөн хорьдоггүй, намирсан даашинзууд анхаарлын төвд байх болно.

Сул эсгүүртэй, намирсан даашинз гэдэг нь заавал зуны нимгэн материалтай байх албагүй. Үүний хамгийн тод жишээ бол Valentino ордны намар-өвлийн цуглуулга юм. Уг цуглуулгад зөөлөн туяатай хөнгөн даашинзуудаас гадна, илүү хүйтэн улиралд өмсөх боломжтой, газар хүрсэн урттай, бараан өнгийн хувилбарууд багтсан байгаа. Харин илүү энгийн загвар хайж байгаа нэгэнд Jil Sander брэндийн санал болгох минимал цагаан даашинзууд гарцаагүй таалагдана.

Бас нэгэн загварлаг хувилбар бол торго, тор гэх зэрэг жингүйдсэн материалтай даашинзууд юм. Ийм төрлийн даашинзууд нь хаврын эхний өдрүүдийн салхинд гоёмсгоор намирч, романтик уур амьсгал бүрдүүлнэ. Шилдэг загваруудыг Lanvin, Gabriela Hearst ба Chloé брэндүүдээс олоорой.

Buro.Mongolia

2018-03-06, 13:00

  • Зураг: