Чиг хандлага: Мини юбка + түрийтэй гутал

Намрын улиралд хэрэгжүүлэхэд тохиромжтой стилистик аргачлал

Найруулагч Квентин Тарантиногийн "Once Upon a Time in Hollywood" киноны ачаар 1960-аад оны стиль эргээд моданд ороод байна. Футуристик хэв маяг, өвдөг давсан түрийтэй гутал, tie-dye эффект гээд одоо ч хувцас загварт чухал байр суурь эзэлдэг чиг хандлагууд энэ үед бий болсон билээ. Тэгвэл тухайн үеийн хамгийн загварлаг стилистик аргачлалын нэг болох мини юбка болон түрийтэй гутлын хослолыг энэ улиралд туршиж үзэхийг санал болгож байна. Ретро хээтэй юбкаг энгийн загварын түрийтэй гутал аль эсвэл жийнсэн юбкаг ковбой гуталтай хослуулах зэрэг хүссэнээрээ загварчлах боломжтой энэхүү стилистик аргачлал нь оффис, үдэшлэг гээд ямар ч үед тохиромжтой билээ.

Buro.Mongolia

2019-08-21, 17:58