Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал

Таар, савхи, сүлжмэл болон бусад тренд болсон материалууд

Босоо хээтэй сүлжмэл материал

Босоо хээтэй сүлжмэл материалыг хамгийн анх дизайнер Коко Шанель загварын салбарт нэвтрүүлсэн гэж тооцогддог. Үүний дараа 1990-ээд онуудад Prada брэнд уг материалыг цуглуулгууддаа ашигласнаар өдөр тутмын сонголт болгосон байдаг. Харин удахгүй эхлэх хавар-зуны улиралд Bottega Veneta ба Salvatore Ferragamo брэндүүдээс хамгийн загварлаг хувилбаруудыг олох боломжтой байгаа.

NANUSHKA
SALVATORE FERRAGAMO
BEVZA
PRADA
CÉDRIC CHARLIER
BOTTEGA VENETA
BOTTEGA VENETA

Тааран материал

Тааран материал нь биднийг зуны халуунаас авардаг том давуу талтайгаас гадна Jacquemus, Prada, Jil Sander ба Miu Miu брэндүүдийн ачаар энэ жилийн гол трендүүдийн нэг болоод байгаа. Ерөнхийдөө Jacquemus-ийн хавар-зун 2020 цуглуулгыг харахад л өдөр бүр, хөлөөсөө толгой хүртлээ тааран материалаар хувцаслахыг хүснэ гэдэгт бид итгэлтэй байна.

PRADA
JACQUEMUS
BEVZA
MIU MIU
ALEXANDER MCQUEEN
JIL SANDER

Гар урлал

Дэгээ зүүгээр нэхсэн, гараар хатгасан зэрэг гар урлал орсон загварууд саяхныг хүртэл хувцас загварын салбарт чухал байр суурь эзэлж чаддаггүй байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам л боловсронгуй болсоор, одоо бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болоод байна.

JIL SANDER
SALVATORE FERRAGAMO
GABRIELA HEARST
LOEWE
STELLA MCCARTNEY

Савхин материал

Энэ хаврын улиралд бидний хүндэтгэдэг шилдэг брэндүүд бүгд савхин материалаар урласан загварууд гаргаж, савхин total look бүрдүүлэхийг санал болгоод байгаа. Тодруулбал Bottega Veneta савхин материалтай спорт хүрэм, Salvatore Ferragamo пастель өнгийн хослол, харин Marni илүү тод өнгийн хослол гаргажээ.

NANUSHKA
BOTTEGA VENETA
MARNI
SALVATORE FERRAGAMO
BOTTEGA VENETA

Хуниастай материал

Шинэ цуглуулгуудыг ажиглахад дизайнерууд одоо свитер цамцыг хүртэл хуниралдсан байдлаар урладаг болсон. Jil Sander, Vika Gazinskaya, Lanvin зэрэг олон брэндүүд хуниастай загваруудыг урласан байгаа.

LANVIN
J.W. ANDERSON
STELLA MCCARTNEY
VIKA GAZINSKAYA
JIL SANDER

Buro.Mongolia

2020-02-11, 16:00