Гүргэмийн цэцгийн шар: Зун цагийг мэдрүүлэх тренд өнгө

Pantone институтийн зүгээс зуны гол өнгөөр нэрлэжээ

Pantone өнгөний институт оны гол өнгийг зарладгаас гадна улирал бүрийн тренд өнгүүдийг ч бас тодорхойлдог уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хавар-зун 2020 улирлын хувьд гүргэмийн цэцгийн шар, час улаан болон тэнгэрийн цэнхэр өнгүүд анхаарлын төвд байх болно.

Тэр дундаа гүргэмийн цэцгийн дулаан туяатай шар өнгө нь Marc Jacobs, Rejina Pyo, Sally LaPointe, Pyer Moss болон Christian Siriano брэндүүдийн шинэ цуглуулгад багтжээ. Энэ өнгө нь цас хайлсны дараа, гүргэмийн цэцэгс цэцэглэх хаврын эхэн үед үзэгдэж эхэлдэг бөгөөд сэтгэл сэргээсэн, өөдрөг мэдрэмж төрүүлдэг онцлогтой билээ.

Дизайнерууд энэ зун шар өнгийн хослол, даашинз болон хагас гэрэлтсэн, намирсан юбка өмсөхийг санал болгож, хөлөөсөө толгой хүртэл бүхэлдээ шар өнгийн total look бүрдүүлбэл маш загварлаг харагдахыг онцолжээ. Мөн ийм шар өнгийг тэнгэрийн цэнхэр болон цагаан өнгүүдтэй хослуулахыг зөвлөж байна. Харин шар өнгө өмсөхөөс эмээдэг хүмүүс ийм өнгийн ээмэг, бүс, гар цүнх болон гутал зэрэг аксесуарууд туршаад үзээрэй.

 

Buro.Mongolia

2020-05-11, 11:00

  • Зураг: