Street style тренд: Бүсгүйчүүд өргөн өмдийг өвөрмөц байдлаар загварчилж байна

Таны анхааралд

Загвар бол хатуу дүрэмд захирагддаг нарийн шинжлэх ухаан биш. Аз болж загварын ертөнцөд бид хүссэн бүхнээ туршиж, тогтсон зүйлсийг үгүйсгэн шинийг бүтээх боломжтой байдаг. Стайлингийн хувьд ч мөн зөв буруу гэх ойлголт үгүй. Хувцас загвар анх дизайнерын урланд төрч, дараа нь загварын тайзнаа гарч, эцэст нь хүн бүрийн эрх мэдэлд буюу "гудамжинд" очдог. Харин хүмүүс тэдгээр загварыг өөрийн хүсэл, мэдрэмжийн дагуу стайлинг хийснээр сонирхолтой трендүүдийг бий болгодог. Үүний хамгийн сүүлийн жишээнээс дурдахад саяхан Копенгагены загварын долоо хоногийн үеэр Данийн загварлаг бүсгүйчүүд өргөн брюк өмдийг гутлынхаа түрий дотор хийн загварчилснаар шинэ давлагаа үүсгэлээ. Бидний ажилдаа өмсөж дассан шулуун загвартай сонгодог брюк өмд болон илүү этгээд стилийн oversize өмднүүдийг ковбой загварын гутал эсвэл могойн хээтэй, хэлбэргүй түрийтэй гуталтай хослуулах нь маш сонирхолтой харагддаг тул та одооноос өдөр тутмынхаа хувцаслалтад туршиж эхлээрэй.

 

 

Buro.Mongolia

2019-02-15, 17:00