Улирлын онцлох тренд: Тэгш бус хэмтэй майка

Халуун өдрүүдэд төгс тохирох загвар

Торгон юбка, брюк өмд, жийнсэн шоорт гээд ямар ч загвартай төгс зохицох тэгш бус хэмтэй майка энэ зуны онцлох трендээр нэрлэгдээд байна. 2000-аад онд Гвинет Пэлтроу, Камерон Диас, Кэйт Хадсон зэрэг алдартнуудын дуртай загвараар нэрлэгддэг байсан уг майкаг энэ улиралд Alexander Wang, Max Mara, Rochas зэрэг брэндүүд шинэчлэн урлаад байгаа юм. Хичээл зүтгэл гаргаагүй атлаа загварлаг харагдуулж чадах энэхүү тренди майкаг үдэшлэг аль эсвэл болзоонд сонгон өмсөөрэй.

 

 

Buro.Mongolia

2019-06-11, 17:19