Lamborghini анхны hybrid буюу хосломол хөдөлгүүрт автомашинаа танилцууллаа

Lamborghini Sian

Lamborghini брэнд хамгийн анхны hybrid буюу хосломол хөдөлгүүрт Lamborghini Sian автомашинаа танилцууллаа. Футуристик дизайны шийдэлтэй Sian загвар нь 785 морины хүчин чадалтай V12 хөдөлгүүр болон 34 морины хүчин чадалтай 48 вольтын цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон буюу нийт 819 морины хүчин чадалтай болсон юм.

Түүнчлэн илүү хөнгөн бөгөөд 10 дахин илүү хүчтэй лити-ион цэнэглэгч суурилуулж өгснөөр бусад hybrid болон цахилгаан автомашинуудаас давуу талтай болсныг Lamborghini брэнд онцлоод байна. Харин цэнэглэлтийн хувьд тоормослох бүрт бүрэн цэнэглэгддэг regenerative braking system-ийн тусламжтай цэнэглэгдэх ажээ. Lamborghini Sian автомашины худалдаанд гарах өдөр хараахан тодорхой болоогүй байгаа ч ердөө 63 ширхэг үйлдвэрлэгдэх нь батлагджээ. Харин үнийн хувьд 3.6 сая ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах гэнэ.

 

 

Buro.Mongolia

2019-09-04, 15:01