2017 оны шилдэг интерьер дизайн: Олон улсын 78 төсөл

Токио дахь Uniqlo-гийн оффис, Стокгольм дахь зочид буудал болон бусад

Олон улсын интерьер дизайны World Interior of the Year наадам 2017 оны хамгийн шилдэг төслүүдийг зарлалаа. Энэхүү жагсаалтад АНУ, Япон, Австрали, Мексик, Энэтхэг, Европын орнуудын нийт 78 төсөл багтсан байна. Тус наадмаас эцсийн шатанд шигшигдэн үлдсэн эдгээр төслүүдийг "Баар ба ресторан", "Зочид буудал", "Урлаг соёл ба тээвэр", "Эрүүл мэнд ба боловсрол", "Худалдаа", "Оффис" гэсэн төрлүүдэд ангилжээ.

Тухайлбал Бангкок дахь Iron-On, Стокгольм хотын Art Six Hotel ба Токио дахь Unplan Kagurazaka барилгууд шилдэг зочид буудлаар нэрлэгдсэн бол, "Баар ба ресторан" төрөлд Хонг Конгийн The Ocean, Голландын Утрехт хотод байрлах Restaurant 01, түүнчлэн Сиднэй дахь 12-Micron ба The Buena гэх зэрэг ресторанууд тэргүүлжээ.

World Interior of the Year наадмын "Худалдаа" төрөлд Нью-Йорк хотод байрлах adidas брэндийн дэлгүүр, Хятадын Boading Xinhua номын дэлгүүр, Лондонгийн Тейт галерей дахь дэлгүүр мөн Harrods худалдааны төвийн нэгдүгээр давхар багтсан байна. Наадмын ялагчид ирэх арваннэгдүгээр сард тодрох болно. Харин тэр болтол эцсийн шатанд шалгарсан төслүүдийн бүрэн жагсаалтыг эндээс үзээрэй.

Buro.Mongolia

2017-07-17, 11:00

  • Зураг: