Хотын утаа, дуу чимээ, завгүй хэмнэл дунд амьдардаг өнөөдрийн нийгэмд бид орон сууц сонгохдоо зөвхөн байршил болон барилгын чанарыг бус, өдөр тутмын тав тух, аюулгүй байдал, эрүүл орчныг илүүтэй чухалчилдаг болсон. Орон сууц хүний амьдралын хэв маягийг тодорхойлдог болсон энэ үед барилгын салбар ч илүү ухаалаг, хүн төвтэй шийдлүүд рүү чиглэн хөгжиж буй нь 360 & 365 Mandala Residential Tower төслөөс тод харагддаг билээ.
Иймд бид 365 Mandala Residential Tower–р зочилж, орчин, интерьер, технологи, аюулгүй байдлын системүүдийг өөрийн нүдээр үзэж, өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөгийг мэдэрсэн юм. Анх 365 Mandala Tower-д хөл тавихад л “орчин үеийн амьдрал гэж үүнийг хэлдэг байх” гэх бодол өөрийн эрхгүй төрж байв. Хотын төвд байж ийм тайван, ийм цэвэрхэн орчин мэдрэгдэнэ гэж огт төсөөлөөгүй бөгөөд орон сууцны лобби хэсэг руу орох мөчид л бүх зүйлс автомат, ухаалаг, хамгийн чухал нь хэрэглэгчийг ядраахгүйгээр, тав тухыг мэдрүүлэх зорилготой бүтээгдсэн гэдэг нь мэдрэгдэж байлаа. Царай таних хаалга, ухаалаг мэдрэгчүүд, дулаан гэрэлтэй коридорууд гээд нэг ёсны технологи, тав тух хоёр хоорондоо ууссан амьд орчин 365 Mandala Tower-т бүрэлдсэн байсан юм.
365 хоногийн турш цэвэр цэнгэг агаартай
Улаанбаатарын өвлийн утаатай нөхцөлд хамгийн түрүүнд шийдэх ёстой зүйл бол гэр доторх агаарын чанар. 365 Mandala Tower төсөл айл бүрт Германы стандартын ERV агаар солилцуурын төхөөрөмж суурилуулсан бөгөөд энэ нь гаднаас орж ирэх агаарыг гурван үе шаттайгаар шүүн цэвэрлэж, PM 2.5 хүртэлх тоосонцрыг шүүж, өрөөний тохиргоонд нийцүүлэн халаах болон сэрүүцүүлэх боломжтой. Цэвэр агаарыг тасралтгүй хангах энэхүү систем нь оршин суугчдын эрүүл мэнд, тайван амьдралын үндэс суурь болж өгч байгаа юм.
Мөн айл болгоны цэвэр усыг найдвартай, тогтвортой хангахын тулд хоёр эх үүсвэр бүхий цахилгаан халах системтэй бөгөөд үүн дээр нэмэгдээд цэвэр усны шүүлтүүрийг мөн адил хоёр шаттайгаар шийджээ. Энэ нь оршин суугчдыг хотын усны даралтын хэлбэлзэл, хангамжийн доголдолд өртүүлэхгүй, өдөр бүрийн хэрэглээг аюулгүй, тогтвортой байлгах технологийн шийдэл юм. Архитектур, инженерийн шийдэлд ашигласан бүх сантехникийн холболт, материалууд ISO, EN, GOST, KSD зэрэг олон улсын стандартыг хангасан гэдгээрээ онцлог аж.
Бат бөхийн үндэс болсон инженерчлэл
365 Mandala Tower-ийн бүтцийн шийдэл нь зөвхөн үзэмж, интерьерийн түвшинд бус, олон арван жилийн насжилтыг тооцоолж хийгдсэн гэдгээрээ онцгой. Барилгын үндсэн бүтцэд хэрэглэсэн СП–500 ангиллын арматур болон М450 маркийн бетон нь өндөр даац, бат бөх байдлыг хослуулсан, олон улсын барилгын норм стандартад нийцсэн материалууд юм. Үүн дээр нэмэгдээд дуу чимээ, дулааны алдагдлыг хамгийн бага түвшинд барьдаг Германы Moser брэндийн цонх болон Roto технологийн тоноглолтой нугас ашиглажээ. Мөн гадна орчны дуу чимээг бараг мэдрүүлэхгүй, өвөл дулаанаа сайн хадгалж, зундаа халалт үүсгэдэггүй Allutech брэндийн фасадтай учраас оршин суугчид хувийн орон зайдаа илүү тайван, тав тухтай амьдрах боломжтой болжээ.
Түүнчлэн 365 Mandala Residential Tower-ийн архитектур нь хотын орон сууцны төсөлд ховор тохиохуйц уужим, саруул орон зайг бий болгосноороо онцлог. Барилгын төлөвлөлт, цонхны зохион байгуулалт бүр нь байгалийн гэрлийг хамгийн ихээр нэвтрүүлж, оршин суугчдад тайван, амар амгалан мэдрэмж төрүүлэхийг зорьжээ. Мөн энэхүү уужим орон зайд Богд Хан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хотын төвийг бүхэлд нь тольдох боломжтой байдлаар байрлал, чиглэлийн нарийн тооцоолол хийгдсэн нь архитектурын гол философийн нэг болж чадсан байна.
Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан
Айл бүр гэрийнхээ гэрэлтүүлэг, хөшиг, температур гээд олон төрлийн зүйлийг гар утасны аппликейшнээр алсаас удирдах боломжтой. Галын аюул, ус алдалт, цахилгааны доголдлыг ухаалаг мэдрэгчүүд илрүүлж, шаардлагатай тохиолдолд хяналтын төвд шууд дохиолол өгдөг гэнэ. Тухайлбал барилгын аюулгүй байдлыг хангахын тулд утаа мэдрэгч, дулаан мэдрэгч, автомат унтраах систем зэрэг бүх төхөөрөмжүүд нэгдсэн инженерийн удирдлагын төвтэй уялдан ажиллана. Галын үед зөвхөн онцгой нөхцөлд ашиглагддаг тусгай аврах лифт ажиллаж, оршин суугчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Энэ нь айл бүрийн эд хөрөнгө, хөрш айлуудын аюулгүй байдлыг хамгаалж, богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг байна.
Удирдлага, хяналт ба ослын үеийн хамгаалалтын нэгдсэн систем
365 Mandala Tower нь оршин суугчдын тав тухтай амьдрал төдийгүй аюулгүй байдлын цогц системийг бүрдүүлжээ. Барилгын бүх инженерийн системийг нэг цэгээс хянадаг ухаалаг төв 24/7 ажиллаж, цахилгаан, халаалт, агааржуулалт, усан хангамж зэрэг бүх системийн хэвийн ажиллагааг тасралтгүй хянадаг. Орон сууц руу нэвтрэх хэсэгт зөвхөн царай таних технологиор ордог учраас гадны урсгал бүрэн хаалттай, оршин суугчдын хувийн орон зайг хамгаалсан орчин бүрддэг байна.
365 Mandala Tower төсөл нь оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг нэг дор шийдэх боломжийг бүрдүүлж өгчээ. 4 давхартаа зөвхөн оршин суугчдад зориулсан rooftop хэсгийг бий болгосон бөгөөд 08:00–22:00 цагийн хооронд ажиллах энэ бүс нь хүүхдүүд тоглох, өндөр настнууд амрах, залуус агаарлах орон зайг хотын төвд бүрдүүлжээ. Харин 1–3 давхарт байрлах retail болон service zone нь хүнс, үйлчилгээ, boutique дэлгүүрүүдээр өдөр тутмын хэрэгцээг шийдэж, оршин суугчдыг түгжрэлд цаг алдах шаардлагагүй болгож өгсөн гэдгээрээ давуу талтай юм.
Хотын төвд амьдрахын давуу талыг технологийн дэвшил, эрүүл орчин, аюулгүй байдлын шийдлүүдтэй хослуулж, “365 хоногийн амьдралын чанар”-ыг бодит болгохыг зорьсон энэ төсөл нь орчин үеийн тав тухтай амьдралын хамгийн боловсронгуй жишээ болоод байна.
360 & 365 Mandala Residential Tower
Борлуулалтын оффис: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, 360 Мандала Тауэр, 1 давхар
Холбогдох утасны дугаар: 7533 0000
Facebook: 360 & 365 Mandala Residential Tower
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт