2026 оны Met Gala-гийн сэдэв зарлагдлаа
Costume Art буюу Хувцасны урлаг
Хувцас загварын хамгийн том арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог Met Gala үдэшлэг уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай. 2025 оны хувьд тус арга хэмжээ "Tailored For You" гэх дресс кодын дагуу зохион байгуулагдсан бол үзэсгэлэнгийн гол сэдэв нь “Superfine: Tailoring Black Style”-д байсан билээ. Тэгвэл Метрополитан Урлагийн Музейн Хувцасны Институт ирэх жилийн үзэсгэлэнг Costume Art буюу Хувцасны урлаг хэмээх сэдвийн дор зохион байгуулахаар болсон тухай зарлалаа. Үзэсгэлэн тус музейд шинээр нээгдэх 1100 м.кв талбай бүхий Condé M. Nast Galleries танхимд дэлгэгдэх аж.

Энэхүү үзэсгэлэн нь хүний бие ба хувцасны урлагийн хоорондын харилцаанд зориулагдах бөгөөд 200 орчим хувцас, дагалдах хэрэгсэл болон 200 гаруй урлагийн бүтээл дэлгэгдэхээр болжээ. Ингэснээр хүний биеийн дүрслэл, түүний утга зохиомжийг урлаг болон загварын хэлээр өгүүлсэн 5.000 жилийн хөгжлийг нэг дор харуулахаар зорьж байгаа юм.

















“Энэ бол сүүлийн жилүүдэд хийж буй хамгийн том шинэчлэл бөгөөд загвар, урлаг хоёрын харилцааг дахин шинээр тодорхойлох чухал алхам” хэмээн ерөнхий куратор Эндрю Болтон онцлон хэллээ.
Үзэсгэлэн 2026 оны тавдугаар сарын сарын 10-нд нээгдэх бөгөөд 2027 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Жефф Безос, Лорен Санчес оролцхоор болсон бол 2026 оны арга хэмжээний дресс кодыг хараахан зарлаагүй байна.