Хайх

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 9 дүрэм

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 9 дүрэм

Text: Г.Тэмүүлэн


Спойлер хийх буюу ямарваа нэгэн уран бүтээлийг түрүүлж үзчихээд гол түүхийг нь бусдад ярьж өгөх нь үзэгчдийн сэтгэл ханамжийг эвддэг хамгийн онцгүй зүйлсийн нэг хэмээн кино сонирхогчид дуу нэгтэйгээр хариулдаг.  Иймд бусдыгаа хүндэтгэн, кино, цувралыг соёлтойгоор үзэх 9 дүрмийг танилцуулж байна.

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 9 дүрэм (фото 1)

1. Ямар нэгэн киноны талаар бичиж, жиргэж, нийтлэхийнхээ өмнө "Spoiler Alert" гэж бичих

Ихэнх хүмүүс маш завгүй байдаг. Хүн бүрт аливаа шинэ кино, цувралыг гарсан даруйд нь үзэх боломжгүй. Тиймээс киноны талаар "хашхирахынхаа" өмнө ядаж 1-2 өдөр (долоо хоног байвал бүр сайн) хүлээнэ үү. Хэрэв үнэхээр хэл тань загатнаад, хэн нэгэнтэй үзэл бодлоо хуваалцахыг тэсэн ядаж байвал "Spoiler Alert" хэмээн томоос томоор бичээрэй. Энэ дүрэм олон нийтийн сүлжээ, групп чатуудад хамаарна. Мөн "спойлдуулахыг хүсээгүй бол анхнаасаа олон нийтийн сүлжээнд нэвтрэх хэрэггүй" гэдэг хүмүүст хандаж хэлэхэд зарим хүмүүс ажлын шаардлагаар Facebook, Instagram, TikTok ордог гэдгийг санахад илүүдэхгүй.

2. Хэн нэгэнтэй киноны тухай яриа өрнүүлэхийн өмнө түүнээс үзэж амжсан эсэхийг нь заавал асуух

Энэхүү энгийн дүрмийг мөрдсөнөөр та хэн нэгэнд таагүй сэтгэгдэл үлдээхээс сэргийлж чадна. Хэрэв харилцагч тань үзээгүй бол үйл явдлын талаар цухас хийлгэж ч болохгүй гэдгийг санаарай.

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 9 дүрэм (фото 2)

3. Ном, зохиол спойл хийх шалтгаан биш

Тухайн кино, цуврал ямар нэгэн ном, зохиолоос сэдэвлэсэн бол та хүссэнээрээ үйл явдлыг нь ярьж болно гэсэн үг биш юм. Хүн бүр эх зохиолыг нь уншсан байх албагүй. Хэрэв та алдаа гаргаж спойлдсон бол хариуцлагаа хүлээгээд уучлалт гуйх хэрэгтэй. Та спойлер тараахгүй байх ёстой болохоос хүмүүс ном унших зуршлаа танд эхэлж сануулах ёсгүй юм.

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 9 дүрэм (фото 3)

4. Олон нийтийн газар шинэ киноны талаар шивнэж ярих

Автобусны буудал, худалдааны төв, гудамж талбай, кино театр гээд олон нийтийн газар найзтайгаа ямар нэг шинэ киноны талаар хэлэлцэхдээ бусдад төвөг удахгүйн тулд шивнэж ярина уу. Мөн утсаар ярихдаа, оффис дээрээ хамтран ажиллагсадтайгаа хэлэлцэхдээ шивнэж ярихаа мартав аа.

5. Олон нийтийн газар кино үзэхдээ чихэвч ашиглах

Автобус, кофе шоп гээд олон нийтийн газар утас, таблет, зөөврийн компьютер дээрээ кино үзэхээр шийдсэн бол чихэвчээ ашиглаарай. Хэрэв та гэртээ ганцаараа амьдардаггүй л бол энэ дүрэм мөн орон сууцад (хэрэв хамтран амьдардаг хүмүүстэйгээ хамт үзээгүй бол) ч хэрэгжинэ.

6. Киноноос эшлэл татах нь спойлдсоноос ялгаагүй

Киноны баатруудын хэлсэн эшлэл үйл явдлын нэг хэсэг. Тиймээс эш татаж болохгүй. Зүгээр л хэрэггүй.

Кино ба цувралыг хэрхэн соёлтой үзэх вэ: Бусдыг спойлдохгүй байх 9 дүрэм (фото 4)

7. Meme зураг постлох нь спойлдсоноос ялгаагүй

Хөгжилтэй гэж бодсон мим зургаа олон нийтийн сүлжээнд байршуулахаа түр азнаарай. Үүнд өөр тайлбар хэрэггүй л болов уу.

8. Story хийх хэрэггүй

Киноны үйл явдлыг цуврал бичлэг болгон Story-доо байршуулах нь маш бүдүүлэг үйлдэл.

9. Хэрэв та өөрөө спойлдуулсан бол бусдыг спойл хийх албагүй

Тийм ээ, спойлдуулах үнэхээр муухай. Хүн бүр бүдүүлэг хүмүүсээс болж хохирч үзсэн. Гэхдээ "тэр намайг ингэж спойл хийсэн" гэж гомдоллох үедээ та өөрөө бусдыг давхар хохироож байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймээс сайн хүн байж, спойлдуулсан ч чимээгүй уурлаж, ундууцна уу. Баярлалаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх