Дотроос нь харцгаая: Дизайнер Майкл Корсын Нью-Йорк дахь гэр

Тав тух, тансаг байдал

Нью-Йорк хотын Гринвичийн ойролцоо орших дизайнер Майкл Корсын гэрийн тохижилтыг түүний урладаг загварлаг, донжтой бүтээлүүдтэй зүйрлэмээр. Нью-Йорк хотыг бүхэлд нь тольдох боломжтой, контемпорари хэв маяг бүхий пентхаусдаа Майкл Корс нөхөр Ланс Леперийн хамт оршин суудаг. Уран баримал, ногоон ургамал зэргээр гэрээ тохижуулсан нь энгийн, дулаан уур амьсгал бүрдүүлэх бөгөөд Майкл Корсын хувьд энэ нь "жинхэнэ тав тух, тансаг байдал" болохыг онцолсон юм.

Ханандаа алдартай загварын болоод шоу цэнгээнийг дүрсэлсэн гэрэл зургууд өлгөсөн нь анхаарал татах бөгөөд Майкл ахлах сургуульд байхдаа төгсөлтийн үдэшлэгт оролцохын оронд Нью-Йоркын алдарт "Studio 54" шөнийн клубт очдог байсныг илтгэнэ. Тэр үеэс хойш дизайнер Манхэттенд амьдрахыг мөрөөдөж, амар тайван хөдөө нутгийн оронд хөл хөдөлгөөнтэй Нью-Йорк хотыг сонгосон байдаг. Ингээд сонирхолтой уран баримал, гэрэл зургаар тохижуулсан орчин үеийн шийдэл бүхий пентхаустай танилцацгаая.

 

Buro.Mongolia

2018-08-13, 14:20